Чойжоо сайдаа, Төлбөрөө хаанаас “босгох” вэ
2016/08/12
"Сайн хашаа" яахав, түр харья гэж бодьё. Гэр хорооллын асуудлыг агаар хөрсний бохирдолтой нь, ажилгүйдэл харанхуйтай нь цогцоор нь шийдсэн дээр гэж бодьё."Сайн малчин" ч бас больё. Малаа дагаад амаа тосдоод болоод байгаа хэсэг алзахгүй. "Сайн хувьцаа" бүүр цаашаа. Үүнд итгэсэн хүн үнэндээ байхгүй дээ.
Тэр их баялагийн хувийг баян улс төрчдийн ганц вискиний үнэ хүрэхгүй мөнгөөр зарах санал тавихад дургүйцэх хүн захаасаа байсан. Сонгуулийн юм тэгээд дараа нь үлгэр болохыг мэдэх хэсэг нь цаг хожиж мөнгийг нь бушуухан авчихсан. Гэхдээ “сайн оюутан”-ны боломжийг таг хаадаг нь яаж байгаа юм бол доо.
Энэ чинь оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөхийн тулд өнөөдөртөө зээлж байгаа нэг боломж олгосон төсөл шүү дээ. Энэ мөнгөө төсвийн мөнгөнөөс биш банкны гэрээгээр авч байгаа. Эргүүлээд төлнө. Гэрээ байгуулсан хойно хүү тооцож, алданги бодуулна. Энэ хөтөлбөр ямарч боломжгүй байсан бол сонгуулийн өмнө эсэргүүцэхгүй яагаад таг байв. Төлбөрөө зээлээр авах болзол хангасан “Сайн оюутан”-тай гар барьж, ард нь алгаа ташаад зургаа авахуулцгаагаад байсан МАН-ын депутадуудыг нэрлэмээр санагдлаа. Энэ чинь оюутны сургалтын төлбөрийн зээл, банкны хэдэн арваар нь гаргадаг нэг төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй адил шүү дээ.
Зурагтаар гэнэт гарч цалин тэтгэвэр тавих мөнгөгүй боллоо гэж бүгдийг нь айлгачихаад оюутны төлбөрөө аргалах ганц боломжийг нь хаагаад хаячихаар юу гэж ойлгох вэ, Ерөнхий сайд аа. Жоохон ч биш бүр их хөөстэй, сүржин санагдлаа шүү, шинэ төр маань. Энэ бол амьдарлаас хол, сулхан сайд нарыг төрд шахсаны эхний сэвэлзээ шүү .
Иргэд сайн дурын үндсэн дээр өөрийн санаачилгаар хамрагдаж болно. Хамрагдахгүй ч байж болох. Зээлсэн төлбөрөө эргүүлээд төлнө гэсэн зарчим дээр иргэдийнхээ боловсролыг дэмжсэн сайн төсөл байсан шүү. Тооцоо юм нь дутуу дульмаг байж болно. Гэхдээ энэ хямралын үед яг байх ёстой, төрийн дэмжлэгүүдийн "драфт" бол мөн байсан шүү.
Долоо хоногийн эхэнд Сангийн сайдын хийсэн ёстой “муу” мэдээний маргааш “сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоож орхилоо. Одоо тэгээд яах юм бэ. Төр нь цалин тэтгэвэр тавих чадалүй сууна гэсэн. Цалингүй байгаа улс оюутан хүүхдийнхээ төлбөрийг яаж хийх юм бэ.
Цэцэрлэг сургуулийн бэлтгэлийг “ломбард”- той нөхөрлөөд болгодог юм байж. Нэг дор саяас буухгүй бэлэн нэхэгдэх оюутны төлбөрөө хаанаас ”гус” гэж зөвлөх гээд байна Б.Чойжоо сайдаа .
Б.ХЭГЖҮҮН
www.shuud.mn
Зочин · 2016/08/14
сайн оюутан хөтөлбөрийг зогсоож болдог юм байна. харин оюутан бүр цалинтай байна гэсэн амлалтыг чинь 20 хоногийн дараа 150 мянган оюутан нэхэхээр яана даа. хулгайчийг хулгайч л дагадаг М. Энхболдыг хулгайч гэдгийг Улаанбаатар хотын мэдээ орсон бүх иргэн мэддэг биз дээ.мөнгө барагдсан гэж ард түмнийг хуурчаад араар нь хулгайгаа хийх гэж байгааг ард түмэн нэг л ойлгохгүй байх шиг
юун төлбөр · 2016/08/13
АН, МАН д олон жил итгэл үзүүлсний үр дүнд монголын эдийн засаг навс уналаа. Энэ 2 нам монголын эдийн засгийг босгох чадваргүй. Одоо МАН ын хандивлагч нар авах ёстой суудлаа ЗГ т авлаа. Үр дүн гарахгүй дээ. МЭРГЭЖЛИЙН бус засаг эдийн засгийг аврахгүй.
Илүүдэл · 2016/08/12
МАН ч хэрэггүй, АН ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Н.Энхбаяр улс удирдаж байхад арай ч ийм байгаагүй ээ... улс эх орны ирээдүйд хамгийн чухал нь боловсон хүчин, боловсрол яалт ч үгүй мөнөөс мөн залуу боловсон хүчин бэлтгэгдэн гарч ирэх боломжоор нь бага ч болов оюутан залуустаа хөнгөлөлт үзүүлдэг энэ хөтөлбөрийг нь зогсоож байгаа нь МАН-аас гаргаж байгаа буруу шийдвэр гэж үзэж байна.
Илүүдэл · 2016/08/12
МАН ч хэрэггүй, АН ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Н.Энхбаяр улс удирдаж байхад арай ч ийм байгаагүй ээ... улс эх орны ирээдүйд хамгийн чухал нь боловсон хүчин, боловсрол яалт ч үгүй мөнөөс мөн залуу боловсон хүчин бэлтгэгдэн гарч ирэх боломжоор нь бага ч болов оюутан залуустаа хөнгөлөлт үзүүлдэг энэ хөтөлбөрийг нь зогсоож байгаа нь МАН-аас гаргаж байгаа буруу шийдвэр гэж үзэж байна.
Зочин · 2016/08/12
cool
Ээж · 2016/08/12
МАХН Н.Энхбаярыг гаргасан бол оюутнууд үнэ төлбөргүй сурах байлаа
Луйвар · 2016/08/12
Энэ дээр бичээд байгаа нөхдүүд 1 бол хөдөө амьдардаг эсвэл цэвэр усаар л хэрэгцээгээ хангадаг утааны маск хийдэг оруулж ирдэг нөхөд байх. Ундны усны эх үүсвэрлүү чинь өдөр болгон түрж байгаа 200.0 мянган жорлонгийн бохир, уушиг руу чинь удахгүй чиглэх 250.0 мянга гаруй яндангийн утааг бууруулах хамгийн зөв хөтөлбөр байсан юм даа уг нь. Улсын төсвөөс мөнгө гарахгүй гэж байгаа шүү.
Луйвар · 2016/08/12
МАХН оюутнуудаа үнэ төлбөргүй сургана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Харин одоо МАН гараад оюутнуудад өгөх сургалтын төлбөр ч байхгүй, уучлаарай төрийн албан хаагчдынхаа цалинг яая даа гэж байна гэх юм.МАХН Н.Энхбаярыг л гаргах байсан юм даа
Намуунаа · 2016/08/12
Энэ дээр бичээд байгаа нөхдүүд 1 бол хөдөө амьдардаг эсвэл цэвэр усаар л хэрэгцээгээ хангадаг утааны маск хийдэг оруулж ирдэг нөхөд байх. Ундны усны эх үүсвэрлүү чинь өдөр болгон түрж байгаа 200.0 мянган жорлонгийн бохир, уушиг руу чинь удахгүй чиглэх 250.0 мянга гаруй яндангийн утааг бууруулах хамгийн зөв хөтөлбөр байсан юм даа уг нь. Улсын төсвөөс мөнгө гарахгүй гэж байгаа шүү.
Зочин · 2016/08/12
.Оюутнуудад хамгийн хэрэгтэй ажлыг МАХН л мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан, Гэвч ард түмэн МАНгартчлаа. Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж, М.ЭНхболд 2 улс төрөөс хэлмэгдүүлж буланд шахаж байна
Зочин · 2016/08/12
Угаса сонгууль гэдэг чинь сонго дараа нь уйл гэсэн үг шд. АРд түмэн буруу л сонголтоо хийлээ дээ
Зочин · 2016/08/12
Юу хийхээ битгий хэл юу ярьж байгаагаа ч мэдэхгүй мангуу толгойтнууд улсын чухал газарт очоод улс орон ард түмэнд аюул дуудаж байгааг харж байна уу. Эрхэм сонгогчид оо, та нар хэнийг дэмжсэн юм бэ?
Зочин · 2016/08/12
МАН бол угаасаа бүтэхгүй гэдэг нь илт байсан.Ард иргэд бидний буруу сонголт хийсний гай нь одоо эхэлж байна даа. МАХН байсан бол ийм юм болохгүй л байсан
zochin · 2016/08/12
yun ter sain xotolborvvd sain malchin sain oeutan sain xashaa tetgever xvvxdin mongo ene teree tavij chadxaa bolij baiaxshig bna dan xvvxdin mongoro amidardag tetgevriin mogooro amidrdag ulsuud odoo yax ve odoo16 onii tosovt bagtsan baiga baiax enee xeveere vrgeljilvelyu bolox bol sain bodooroi
Зочин · 2016/08/12
оюутанд битгий хэл цалин хүүхэд хөгшдөд тавих мөнгөгүй болчихсон байна шүү дээ.
Зочин · 2016/08/12
мөнгө огт байхгүй болчихсон байна шүү дээ. хэгжүүн минь