2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 222 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СБД-ийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээжээ.

СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай, Э-г мөргөж гэмтээсэн.

БЗД-ийн нутаг Их тойруу, Сансарын замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 7 настай, Б-г мөргөж гэмтээсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнл анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.