Зуны 31 дүгээр олимпийн долоо дахь өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр Монголын тамирчдын хамгийн залуу нь болох усан спортын тамирчин Б.Есүй маш амжилттай оролцож, өөрийн оролцсон урьдчилсан уралдаандаа хоёрдугаар байрт шалгарч, ерөнхий дүнгээрээ 60 дугаар байрт бичигдэн тэмцээнээ өндөрлүүллээ.

 

 

Мөн боксын 60 кг-ийн жинд өрсөлдөж буй Л.Отгондалайгийн хувьд хүрэл медалийн төлөө Алжирын тамирчинтай өрсөлдөж 3:0 ялалт байгуулан, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болов. Монгол Улсын хувьд жүдо бөхөөс нэг мөнгөн медалийг зүүж, хүрэл медалийн болзол хангаснаараа медалийнхаа тоогоор 46 дугаар байрт бичигдэж байгаа юм.

Түүнчлэн жүдо бөхийн +100 кг-ийн жинд барилдсан Б.Тэмүүлэн эхний учраандаа Алжирын тамирчинтай таарсан. Гэвч тэрбээр мөрөндөө бэртэл авсанаар тэмцээнээ дуусгав.