Сэрэмжлүүлэг: Самар түүж байсан иргэд модноос унаж нас баржээ
2016/08/15
Самар жимс боловсорч гүйцдэг энэ үед иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд самранд явж байсан хоёр хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тухайлбал, Яргайтын зусланд модон дээрээс хүн унаж нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 08-р сарын 13-нд иржээ. Мэдээллийн дагуу шалгахад: Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух Б /эр.40н/ самар түүхээр модонд авирч байгаад унаж нас барсан байна. Мөн “Гачууртын Бурхантын аманд самар түүж байсан хүн модноос унаж нас барсан байна. Энэ хэрэг 2016 оны 08-р сарын 13-нд болсон бөгөөд БЗД-ийн 9-р хороонд суух Ё /эр.36н/ нь самар түүхээр модонд авирч байгаад 8м өндрөөс унаж нас барсан байна. Модноос унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Зочин · 2016/08/15
okay