Өнгөрсөнө амралтын өдөр хоёр иргэн самар түүж байгаад модноос унаж нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр дахин нэг хүн самрын модноос унаж нас баржээ. Тодруулбал Б.Э /эр.28н/ Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг Тоомын гэх газарт самар түүж байгаад модноос унаж нас барсан хэрэг гарчээ.

Тиймээс самар түүх цаг болоогүй байхад түүж өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрвээ хууль бусаар самар түүсэн тохиолдолд самар болон ашигласан тээврийн хэрэгслийг хураана. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулдаг.