Үндэсний үйлдвэрлэлийн үнийг буулга
2016/08/16
Амралтын өдрөөр Shangrila Mall нээлт хийснийг дуулаад тус дэлгүүр орлоо. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэж хэрэндээ хичээж байгаа нь харагдлаа.
Томоохон тасагт загварын шоу болон өөрсдөө хийдэг монголд үйлдвэрлэсэн бараа дэлгэсэн байна. Мөн Марал, Говь, Гоёо гээд нэр нь үл мэдэгдэх дотоодод гар хийц болон үйлдвэрт хийгдсэн хувцас, гар цүнх, пальто гээд ихэнх нь цөөн тоогоор харагдана. Харин иргэдийн хувьд яагаад дотоод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сонгодоггүй талаар асууж тодруулсан юм.
Тэр дундаа сошал ертөнцөөр худалдан авалт хийгдэж байгаа өнөө үед тэд: Хүнсний бүтээгдэхүүнийг дэмжин худалдан авдаг олон хэрэглэгч байлаа. Харин хувцас тэдний хэлж байгаагаар сонголт хийхдээ өнгө үзэмж, материал, загвар, чанар, үнэ зэргийг харгалздаг байна. Энэ бүх шалтгааныг харгалзан үзэж сонгодог ба үндэсний үйлдвэрүүд эдгээр шалгуурыг давдаггүй гэдгийг тодотгон хэлж байлаа. Ихэвчлэн өнгө үзэмж муутай, паравгар эсвэл материал муутай. Гэтэл боломжийн санагдсан нь үнэ нь тэнгэрт хадсан байдаг гэдгийг нэлээд олон хүн хэллээ. Гадны үнэтэй бараанаас ялгаагүй үнэтэй байдаг болохоор сонгоод байдаггүй. Мөн Монгол гэхээрээ л торго, дурдан, арьс гэсэн нийтлэг ойлголтыг больмоор байна.
Манайх малын тоо толгой ихтэй гэтэл үнэ нь тэнгэрт хадсан байхаар худалдан авахгүй байх гол шалтгаан болдог гэж шүүмжлэх хүн олон байлаа. Ингээд эргээд Shangrila mall очсон хэсэгтээ оръё.
Миний харсан нүдэнд туссан даашинз, пальто болон цүнх 300.000 дээш буюу Марал гэх цүнхны тасагт бүгд л чамин хийцтэй барьц, загвар нь таалагдаж үнийг асуухад 310,000 гэсэн юм. Дундаж амьдралтай хүмүүсийн хувьд 300 мянгаар цүнх худалдан авах нь “юу л” бол. Говь гэх үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг энэхүү тасгаар зочилоход хямсгасан байдал угтан авсан. Би гэдэг хүн ихэнхдээ өндөр өсгийт өнгө үзэмж хувцасладаг. Харин амралтын өдрөөр өөрт тохирсон биед эвтэйхэн хувцаслалтыг сонгодог.
Гэтэл худалдагчид миний хувцас таалагдсангүй бололтой. Өнөө хувцасаар нь угтадаг үе арилаагүй л байна манай улсад. Дурамжхан өмсүүлж үзүүлэн, размер томоод дахин жижиг размер өмсмөөр байсан ч худалдагч дурамжхан байгаад орхиод гарлаа. Хаврын шинэ загвар топ модель Пүрэвсүрэн, Guys хамтлагийн дуучин Мягмар хоёрын цагаан ноолууран пальто зүүдэнд ортол “рекламдаж” байсан загварлаг, өмсгөлтэй пальтог сонирхосон. Үнийн хувьд 600.000. Үнэхээр иргэдийн хэлж байсанчилан үнэ нь үнэтэй юм.
Иргэд : Анх гарч ирж байгаа брендүүд ард иргэд рүүгээ чиглэсэн биш баячуудад зориулсан юм шиг санагддаг гэлээ.
Манайхан өөрсдөдөө итгэл үнэмшилгүй болсон юм шигээ. Заа монголчууд өөрсдөө юу хийж чаддагийн гэсэн бодолтой юм шиг бас санагддаг. байнга л өөрсдийгөө доош нь хийж байдаг. зүв зүгээр байгаа юмыг хүртэл өөлөх гээд л.
Идэж уух юм ч гэсэн бас худлаа хужаад хийчээд энд савлалаа гээд л.
Заавал нээх мундаг лаг лаг юм хийдгүймаа гэхэд оймсноос эхлээд л хөөрхөн явж л байгаашдэ хэхэ. гэхдээ бас загвар жоохон муутай санагддаг юм байна,
Үндэснийх гэхээрээ зарим нь хэт их үнэтэй. Тиймээс хүмүүс байнгын худалдан авалт хийгээд байхааргүй үнэтэй. Гэхдээ зарим нь боломжийн үнэтэй зүйлсүүд байнаа. Гэсэн ч үнэ ханш, материал, загварын сонголт тиймхэн санагддаг.
Гутал гэхэд л том, том брэндүүдтэй үнэ нь ойролцоо хэрнээ чийгэнд хэдэн удаа өмсөхөд л арьс нь муухай болчдог.
Хувцасны хувьд материал нь дажгүй ч загвар муутай санагдаад. Calliope, terranova зэрэг брэнд шиг массдаа хандсан хямд үнийн сонголттой баймаар л санагддаг. Энэ мэтчилэн санал бодолоо хуваалцсан юм. Үндэсний үйлдвэрүүд үнэ, загвар, материал гээд “жаахан л” анхаарчихвал бид дотоододоо үйлдвэрлэж дотоодод хөрөнгө оруулалт хийж мөнгөний урсгал гадагшаа биш дотоодод үлдвэл эргэлдэх нь ихсэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдаж хөгжинө. Мөн ажлын байр нэмэгдэж ажилгүйчүүд буурна гээд олон сайн үр дагавартай. Гэтэл өнөөдрийг бодож үнэ тавчихаад хэдийг хүртэл хүлээх вэ.
М.Буянжаргал
MNG · 2016/08/19
Монголын үйлдвэрүүд асар үнэтэй цахилгаан эрчим хүчээр ажиллладаг болохоор бараа бүтээгдэхүүний үнэ бага байх аргагүй. Цахилгаан импортлох биш дотооддоо бүрэн хангаад үнийг нь хямдруулаад үз, жижиг дунд үйлдвэрүүд хөгжинө тэр хирээр өрсөлдөөн үүснэ, үнэ буурна гээд олон зүйл байрандаа очих вий.
zochin · 2016/08/18
mongol baraa awah geheer vnetei vnedesnii vildwerlel demjih bolomjgvi b.na mungutei hvmvvst zoriulj gargadag yum uu haashaa yum
Иргэн · 2016/08/17
Үнэн дээ манай бараа хамаагүй үнэтэй ш дээ
Зочин · 2016/08/16
Yag unendee manaihan gadnii zah zeeldzoriulj yumaa uildverledeg yum shig bgaam dotoodod bol chinatai hezee ch uneer ursulduj chadahgui
Munrfyryr jury's truth nQ · 2016/08/16
Fyryrrrnyyytyjyytytht
Зочин · 2016/08/16
cool
Зочин · 2016/08/16
mongol baraa aimaar unetei. mongol kompaniudaa demjie geheer yumiig ni avch diilahgui unetei baidag
Зочин · 2016/08/16
ер нь бол үнэн.
Зочин · 2016/08/16
Марал гэдэг брэндийг анх удаа шангрила моллд харсан хөөх Монголынх юм байна гээд үнэ асуусан түрийвч нь 100000 мянга цүнх нь 250000 дээш үнэтэй байсан надад тайланд ын сувдан загастай түрийвч авсан нь дээр санагдсан
Зочин · 2016/08/16
Yu bicheed bgaan be utgagui setguulch l bhdaa bodvol