Монгол-ОХУ хооронд дипломат харилцоо тогтоосны 95 жилийн ой
2016/08/16
Энэ онд Монгол Улс, ОХУ-ын ахан дүүсийн хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Мөн Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой тохиож байгаа юм. Монголчууд бид хойд хөрштэйгөө эртнээс найрсаг сайн харилцаатай явж ирсэн билээ. Тэртээ 1861 онд Оросын консулын газар Монгол улсын “Өргөө” буюу өнөөгийн Улаанбаатар хотод нээгдсэн түүхтэй. Энэхүү ойн хүрээнд маш олон арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд хамгийн онцлог нь “Звери” хамтлагийн тоглолт юм. Ойрын 10-аад жил хоёр улсын хооронд урлаг соёлын томоохон олныг хамарсан шоу тоглолт зохион байгуулагдаж байгаагүй юм. Монгол талаас тус хамтлагт хүрэлцэн ирж тоглолтоо хийхийг санал болгоход маш таатай хүлээж авсныг дуулгахад таатай байна. Түүнчлэн тус хамтлагийн гишүүд Монгол улсад тоглолтоо хийхийг эртнээс хүссэн тухайгаа бидэнд баяртайгаар хэлж байсан юм. ОХУ-ын дипломат үйл ажиллагаа нь олон улсын тавцанд улам бүр эрчимтэй ажиллаж байгаа энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаа улам эрчимжүүлэх хэрэгцээ шаардалагатай байгаа учраас жил бүр хамтын ажиллагааг бататгасан арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Харин өнгөрсөн жил буюу 2015 онд бид Зөвлөлтийн ард түмэн Аугаа их эх орны 1941-1945 оны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлснийг бид дурсан санаж байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулж бэлтгэл болон томоохон ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал Алтанбулаг дахь Монгол Улсаас дайнд оролцохоор фронтод явсан, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Хиагтын ахмад дайчдын оролцоотойгоор зохион байгуулсан байна.
unshigch · 2016/08/16
goy toglolt boloh bhaaa huleej by daa
Зочин · 2016/08/16
cool