З.Энхболдод "чулуу шидэх" эрх үлдсэн үү
2016/08/17
Харин АН-ын гишүүд ялагдлын, ард түмэн хямралын шалтгааныг түүнээс нэхэх эрхтэй “З.Энхболд бол Монголын хамгийн характертай, хатуу, зарчимч, шударга улстөрч”... Өнгөрсөн дөрвөн жилийн турш ийн бичигдэж, магтуулж байсан түүний тухай бусдын бичсэн мөрүүд хэдийнэ дурсамж мэт уншигдах болжээ.
Цаг хугацааны эрхшээл гэхээс илүүтэй УИХ-ын сонгуулийн дүн түүнийг ийнхүү эрх баригч намын дарга хэмээх өндөр сэнтийгээс сөрөг хүчний цөс ихтэй ч бяд муутай улстөрчдийн гудамж руу хөөчихөв. Үүний шалтгаан нь эхэнд өгүүлсэн олны тодорхойлолт түүний давуу тал бус харин сул тал болсонд оршино. Эзэрхий, дээрэнгүй, баригдмал, өс санагч, дарангуйлагч... Тэр олонд ингэж л харагдсан, ойлгогдсон.
2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан. Энэ өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар УИХ-ын гишүүдийн 54.6 хувийн саналаар огцорсон. З.Энхболд “Шонхор” фракцид харьяалалтай УИХ-ын гишүүдийг бараг л Улаанбаатараас хөл “хорих” нь холгүй чуулганы хуралдаанд оролцуулаагүй. МоАХ-той хамтарч зохион байгуулсан түүний энэ “тусгай ажиллагаа”-ны дүнд Ардчилсан намд итгэх олны итгэл ганхсан. Үр дүнд буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболд Н.Алтанхуягаас Ардчилсан намын даргын сууцлыг авсан. Үндэсний зөвлөлдөх хорооны 147 гишүүний 87.5 хувийн саналаар албан тушаалыг нь “дээрэмдэх”-дээ тэрээр гайхмаар гоё үг хэлсэн.
Үгийг нь товчилбол “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолттой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас Ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэсэн утгатай. Хариуд нь Н.Алтанхуяг ч “Эв эеийг хичээж япалтын буухиаг үргэлжлүүлээрэй” хэмээн захисан. Гэсэн ч З.Энхболд хэлсэн үгэндээ хүрээгүй.
Намын даргын тамгыг гардахтайгаа зэрэгцэн тэрээр Ардчилсан намын төв аппаратын ажилтнуудыг халж сольсон. Тэр ч битгий хэл намынхаа хаалгыг үндсэндээ бусад фракцынхаа өмнө хаачихсан. Юу яасан эв эе, эв найрамдал.
Ардчилсан нам засаг барьж байхад намынхаа байр руу орох эрхгүй, намынхаа үйл хэрэгт ч хуруу нэмэрлэх эрхгүй болсон гишүүд одоо ч гомдоллосоор яваа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ч мөн адил. Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудал дээр Засгийн газрыг ил цагаан буруутган шүүж эхэлсэн. Шүүгч, шүүгдэгчийн байр сууринд хоёр биеэ тавих нь холгүй чичилсэн яриа, ярилцлага олон.
2014 оны арванхоёрдугаар сарын 9. Энэ өдөр МАН-тай Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ гэгчийг өөрөө гүйж байж байгуулсан. Үүнээсээ их удалгүй буюу 2015 оны долоодугаар сарын 3-ны өдөр намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөр энэ гэрээгээ цуцлуулж, МАН-ыг Засгийн газраас хөөсөн. “АН засаглаж чаддаггүй” гэдэг иргэдийн бодолд энэ шийдвэр ч мөн л адил цучил нэмсэн.
Харин УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн Ч.Сайханбилэггэй ойртож догноссон ганц шалтгаан нь “Сайн” нэртэй саар хөтөлбөрүүд. Төсвөөс мөнгө гаргалгүй хэрэгжүүлж эхэлсэн гэх уг хөтөлбөрийн санхүүжилтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас “хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй” гэдэг шалтгаанаар зогсоосон. Эндээс УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд сонгогчдод төрийн нэрээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хамт авлига өгсөн ч гэж хэлж болно.
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл, гэр хорооллын иргэд боловсон 00, хашааны будаг, малчдад барьцаа, хөрөнгөгүй хөнгөлөлттэй зээл, иргэдэд 300 мянган төгрөг... Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намууд бэлэн мөнгө амлаж, түлээгүй бол гал болж шатна, усгүй бол ус дөхүүлж өгнө гэдэгтэй утга нэг амлалт өгөх нь элбэг байсан. Харин энэ удаагийнх шиг шууд бэлэн мөнгө тараах замаар ялалтын төлөө улайрч байсан нь хараахан үгүй. Гэтэл үүнийг нөгөө л шударга, зарчим гэгдэх Ардчилсан намын дарга З.Энхболд эхлүүлсэн нь гайхмаар.
Тэгсэн атлаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Төсвийн алдагдал долоодугаар сарын байдлаар хоёр их наяд, энэ хэвээр явбал 5.1 их наяд төгрөгт хүрнэ” гэсэн мэдээлэлд эмзэглэх нь бас сонин. Энэ бүх сөрөг үр нөлөө, дампуурлаа зарлахад ойрхон байгаа улсын төсвийн одоогийн нөхцөл байдал З.Энхболд гэдэг хүний удирдсан Ардчилсан намын төрийн эрх барьсан үйл ажиллагааных нь үр дүн гэдэг нь тодорхой байхад. Иймд эрх баригч намын даргын хувиар үүнд хариуцлага хүлээх ёстой хүн нь З.Энхболд өөрөө. Өөр хэн ч биш.
Ирэх оноос төлж эхлэх 8.4 тэрбумын ам.долларын зээлийн тухайд ч адилхан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн биш гэдгээр хариуцлагаас хол үлдэх эрх түүнд байхгүй. Нэг ёсны Ардчилсан намын гишүүд намынхаа ялагдлын шалтгааныг, ард иргэд улс орны эдийн засгийн хямралын шалтгааныг З.Энхболдоос хайх эрхтэй гэсэн үг. Харин З.Энхболд гэх хувь улстөрчид эрх баригч хүчин рүү “чулуу шидэх” эрх үлдээгүй л болов уу. Тэр дундаа намаараа ч, төрөөр ч тоглосонд нь сонгогчид дүн тавьчихаад байхад.
Ядаж л, “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд Монголбанк ямар эх үүсвэрээс арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл өгснийг ил тод тайлбарлаж дөнгөөгүй байж шүү.
Г.ОТГОН
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
zochin5 · 2016/08/18
Enkhboldiig namaas xoovol taarna. Ex ornoo syiryylsen xyniig tolgoig ni ileed bx ereg algaa . Xariytslaga sain tootsox xeregtei
Зочин · 2016/08/18
Наадахь зи-гээ төрийн ордон руу бүү оруул гудамжинд лаазаа өшиглөг дөө
irgen · 2016/08/17
Z.Enhbold gegeg ym chin nusaa niigeed baiga yu da teneg ur tavchiadnanaa zovdoggui teneg hun shu Mongol ulsiig ur zeelend oeuulsan ni hudlaa ym bish de Saihanbileg er nene 2
зочин · 2016/08/17
Энэ одоо харектартай, хатуу, зарчимч байлааа юу? Монголын хамгийн том ХУЛГАЙЧ уу???????????
Зочин · 2016/08/17
nice
Иргэн · 2016/08/17
Ичихгүй ээ, дараачийн засгийн газарт 5 төгрөг ч үлдээлгүй идэж уугаад, дээр нь бөөн өр өгчихээд үхсэндээ чулуу шидхэнэ вэ?
Зочин · 2016/08/17
Сайханбилэг Баярцогт гээд л
zochin · 2016/08/17
Z.Enhbold unen yarij surmaar baina tegvel yadaj hunii uuduus egts harna
Зочин · 2016/08/17
vheh dee vher buugaar gel bolz dee untaj zadahgvi aidas ywaa l bna