Өчигдөр Налайх хотод хоёр хүн живж нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал “....” ХХК-ний төмрийн үйлдвэрт туслах ажилчин, Говь-Алтай аймаг Эрдэнэ сумын харьяат А /эр.19н/ 08-р сарын 16-ны 13:00-14:00 цагийн хооронд үйлдвэрийн усан санд сэлж байгаад хөл алдан живж нас барсан байна.

 

Мөн СБД-12 хороонд суух Б /эр,23н/ нь 16:00-16:30 цагийн хооронд Туул голын усанд сэлж байгаад хөл алдан живж нас баржээ.

 

Тиймээс гол усны болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг цагдаагийн байгууллага болон ОБЕГ-аас анхааруулж байна.