Сүүлийн өдрүүдэд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өдөр бүр уналттай үзүүлэлттэй гарч байгаа билээ. Долларын ханш одоогийн байдлаар Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2.237 төгрөг 32 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларын ханш 2280 төгрөгтэй тэнцэж байна. Долдугаар сараас хойш долларын ханш нийтдээ 300 гаруй төгргөөр өсөөд байгаа нь энэ юм.

Харин энэ байдал монгол мөнгөн тэмдэгтийн уналтад маш сөргөөр нөлөөлж, Блуумберг агентлагийн мэргэжилтнүүдийн хараанд өртөөд байгаа юм. Тус агентлагийн цахим хуудаснаа монгол төгрөгийн ханшийн уналтын талаар ийн бичсэнийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Дэлхийн хамгийн их ханшийн уналттай мөнгөн тэмдэг

Монгол төгрөг бол дэлхийн хамгийн сул ханштай мөнгөн тэмдэгтийн нэг бөгөөд энэ оны наймдугаар сард энэ мөнгөн нэгжийн хамгийн урт удаан уналттай сар болж өнгөрлөө.

Монголын Засгийн газраас эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч энэ төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Монгол төгрөг сүүлийн 22 өдрийн турш уналтын байдалтай байгаа ба одоогийн байдлаар 2,243,50 төгрөг нь нэг ам.доллартай тэнцэж байна. Энэ үзүүлэлт нь ам.доллартай харьцах 1993 оны хамгийн доод түвшинийг давсан уналттай үзүүлэлт болжээ.

Төгрөгийн ханш зөвхөн энэ сард л гэхэд 7,8 хувиар унасан үзүүлэлттэй гарсан нь 154 гаруй улсын мөнгөн нэгжтэй харьцуулахад хамгийн их уналттай мөнгөн тэмдэгт болж байгааг Блуумберг агентлагийн гаргасан судалгаа харуулжээ. Түүнчлэн 2016 онд 11 хувиар буурсан үзүүлэлтийг үзүүлж байна.

Хятад зэрэг улсын эдийн засгийн бууралт нь Монгол улсын уул уурхай, гол экспортын бараануудад сөргөөр нөлөөлөн эдийн засгийн үзүүлэлт буурсаар байгаа билээ.

Тиймээс шинэээр томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгаа сэргээхийн тулд тодорхой хэд хэдэн төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдын цалинг бууруулах, төсвийн хэмнэлт хийх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэх мэт ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

 

”Манай улсын эдийн засаг тун хүнд байдалтай байгаа. Тиймээс төрийн албан хаагчдын цалин ч тавьж чадахгүйд хүрч мэднэ” хэмээн тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.

Монгол улсын Төв банкны мэдээлснээр зургаадугаар сарын сүүлчийн байдлаар гадаад вальютын нөөц 1,3 тэрбум доллар байгаа гэж мэдээлж байсан. Өмнөх Засгийн газар хэт их зардал гаргасан учир вальютын нөөц энэ оны эхний хагаст 23,1 хувиар буурсан аж.

Олон улсын вальютын сангийн төлөөлөгчид саяхан Монгол улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тус улсын Засгийн газрын эрх баригчидтай эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар ярилцахаар тохиролцжээ.

Монгол улс дахь Олон улсын вальютын сангийн суурин төлөөлөгч Неил Сакер Блуумберг агентлагт энэ уулзатын талаар хэлэлцэх тодорхой мэдээлэл өгөөгүй ч

Олон улсын вальютын сан шинээр байгуулагдсан Монголын Засгийн газрын эрх баригчдад эдийн засгаа хэрхэн тогтворжуулах асуудлаар өөрсдийн туршлагаас хуваалцана гэж ярьжээ.