Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тодруулбал АТГ-аас хэргийн прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

 

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно