ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр зарим байгууллагад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээллээ. Энэ үеэр тэрбээр "ШӨХТГ-аас "Болд төмөр-Ерөө гол" компанийн гомдлын дагуу шалгалт явуулж Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын тарифийн мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай 2016 зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр 1.8 тэрбум төгрөгөөр торгохоор болсон.

 

Монополь аж ахуйн нэгж үнийн тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл тус байгууллага манайд мэдэгдэлгүйгээр үнээ нэмсэн байна. Тиймээс УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 0.3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа” гэсэн юм.

 

УБТЗ байгууллагад торгуулиа төлөх шаардлага явуулсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn