2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4. Явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ЧД-ийн нутаг Шадивлангийн зам, Шадивлангийн 1-37 тоот хашааны зүүн замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 41 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн 36 настай эрэгтэй Ч-ийн амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан. Замын цагдаагийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг шуурхай хийсний үр дүнд N.Patrol маркийн авто машины жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болохыг олж илрүүлсэн.

 

Налайх дүүргээс хойш 21 дэх километрт Тэрэлжийн “Агуй хад” гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцно уу.