Д.Сумъяа: Баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна
2016/08/19
С.САРУУЛ
Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж буй зуны олимпийн наадмаас Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл тэмцээнээ өндөрлүүлсэн жүдогийн тамирчид өнөөдөр өглөө /2016.08.19/ 06.00 цагт эх орондоо ирлээ. Энэ үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр Монголчуудын бахархал олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг гэр бүл, төрөл садан, Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлага, хамт олон, Увс аймгийн нутгийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд тосч авсан юм. Нисэх буудалд Д.Сумъяаг тосохоор очсон гэр бүл, албаны хүмүүсээс гадна нислэгээ хүлээж буй болон энгийн иргэд олноор очсон байв. Түүнийг Монголчууд угтан авлаа. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа “Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Сэтгэл тайван сайхан болчихлоо. Энэ амжилтыг гаргахад бүхий л талаар дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлье. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, Хил хамгаалах байгууллага, Жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо гээд баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна. Нийт хилчидтэйгээ баяраа хуваалцмаар байна. Үнэхээр сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Х.Эрдэнэт-Од: Бид их хичээсэн
Мөн энэ үеэр Д.Сумъяагийн багш Х.Эрдэнэт-Од “Бид их хичээсэн. Түүнийхээ үр шимийг ч үзлээ. Энэ амжилт бол баг хамт олны хүч хөдөлмөрийн үр дүн. Энэ дашрамд олон хүчтэй өрсөлдөгч нартай сайхан барилдаж амжилт гарсан шавьдаа баярлалаа гэж хэлмээр байна. 28 жилийн дараа анхныхаа эмэгтэй олимпийн медальтныг өлгийдөн авлаа. Маш их баяртай байна. Сэтгэл хөдөлж байна” гэсэн юм.
М.Доржсүрэн: Охиноо үнсэх мөчид өөрийн эрхгүй огшсон
Д.Сумъяагийн аав, ээж, өвөө эмээ төрөл төрөгсөд нь охиноо тосч авсан юм. Д.Сумъяагийн аав М.Доржсүрэн “Сэтгэл маш өндөр байна. Охиноо тосоод үнсэх мөчид өөрийн эрхгүй огшсон. Ярилцах зав гарсангүй. Үнсүүлчихээд л байгууллагын дарга нар, сэтгүүлчид бүчиж аваад явчихсан. Гэртээ очиж байгаад охиноо дахиад үнсч, тавтай ярилцана. Ямар ч байсан багш нартай нь ярилцаж байгаад охиноо төрсөн нутагт нь сайхан амраана гэж бодож байгаа” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
зочин · 2016/08/19
Сумьяад баяраллаа. Харин жудог уналтад оруулсан Балжааг баатар болгож алав.Цаадах чинь ичихгүй шүү!!!
Зочин · 2016/08/19
goy bna mundag bna shan bna
\
zochin · 2016/08/19
Ene Baljinnyam geed nuhur tamirchidaa avaad devjeend garaad zaavarchilgaa ugch chadda yum uu? hel am ni medegdedgui bololtoi, dugai l suugaad bh yum, tegehed busad ornii dasgaljuulagch nariig har, yaaj zaavarchilgaa ugch bgaag
Зочин · 2016/08/19
love
ok · 2016/08/19
mundag.khed khonog saikhan amraad..2020 tokiyo
Зочин · 2016/08/19
baatar baatar baatar
MGL · 2016/08/19
Saihan baina,ulam undur amjilt husey.HHEG-s shuud ded hurandaa tsol olgoh heregtei.
Зочин · 2016/08/19
hurai hurai hurai