Өнгөрөгч 7 хоногт эмнэлгийн салбарынхан, түүний дунд, дээд шатны голлох эмч албан тушаалтнууд дээрээс зарласан “айлчлалд” бэлдээд хүнээ үзэх завгүй байжээ. Эмнэлгийг зорьж тасгийн эрхлэгч салбарын даргаар магадлагаа маягтдээр мутрыг нь авах олон иргэд хаалга мөргөөд буцлаа.

“Манай дарга нарЕрөнхий сайдын уулзалтад явсан” гэж үүднийх нь бага эмч даргаараа бахархангуй хариулж байна. Ойрд ер нь дарга нар ирэхгүй сайдын шалгалтад бэлдээд завгүй байгаа. Хүн үзэх барих ажил хийхгүй байгаа шд ээ гэждаргаа аргалах эелдэг бүсгүйг буруутгах гэсэнгүй. Ж.Эрдэнэбатын танхим томилгоогоо бараг дуусгасан чоношилгооны ажлаа одоо барьж авсан байгаа гэнэ. Яг одоо бол төрийн байгууллагуудаар тойрон уулзалт хийгээд өнөөдүүл ньбэлэн байдал зарлаж үндсэн ажлаа алдаж байгаад иргэд бухимдуу байна.

Шинэ сайдынхаа ялдам инээмсэглэлийг татахын төлөө бүхнээ шавхан үүрэгт ажлаа орхин хөдөлсөн эмч ажилчид Ерөнхий сайд нарын уулзалт ямар дүнтэй байв. Баасан гарагт эмнэлгүүдийг эзэнгүй болгосон энэ уулзалтын мэдээг харахад ... ингэнэ шүү, тэгэхгүй шүү, тэгэхийг бодоорой, тэгэх байх гэхээс өөр шийдэл болгосон гэхээр зүйл харагдахгүй байна.

... Сан байгуулахыг Засгийн газар дэмжинэ. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй... Эдийн засгаа тогтворжуулсны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана... удирдлагууд өөрсдийн ажилдаа ямар амжилт гаргасан байлаа ч эхийн эндэгдэл гарсан тохиолдолд энэ амжилтыг амжилтад тооцохгүй шүү... зэрэг мэдэгдэл хийхийн хажуугаар зүү тариурын үйлдвэр барихыг яаралтай анхаарч дэмж гэж хэний ч юм нэг хандивлагчын авах тендерийг олны өмнө баталгаажуулж өгсөн бололтой. Нэг яамны шальдар бульдар асуудлыг салбарын сайдтай хутгалдан Ерөнхий сайд өөрийн биеэр очиж индэр дээрээс ярьж суух тийм их цаг завтай баймааргүй. Үүний төлөө бүтэн өдөр эмнэлгийнхэн эзэнгүй болж бужигнав.

Эмнэлгийн ажилчдын санал хүсэлт шүүмжлэлийг Засгийн газрын 11-11 төвий утас, Өргөдлийн байнгын хорооноос шууд авч судлаад ойлгочиход илүү дөхөмтэй, бодитой болно гэдгийг захын хүн хэлнэ. Онош тавих, төрийн байгууллагуудаараа тойрон зочлох зэрэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өөрөө оройлсон, Еөнхий сайд нь үнэт цагаа үрсэнийм уулзалтууд ажил хэрэг шийдэхээсээ илүү “би ирлээ” гэсэн дөвчигнөл шиг санагдлаа.

Товч дүгнэхэд өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдын тойрон аялалын баг элгээрээ хэвтсэн эрүүл мэндийнхнийг нэг өвдөглөж, хэдэн сануулга өгөөд л буцсан харагдана. Эрүүл мэндийн салбарын төсвийг хасахгүй гэсэн өгөөмөр шийдээ дахин давтан хэлснээс өөрөөр магтах зүйл алга. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс түгээсэн мэдээнээс харахадингэж л харагдаж байна. Харин иргэдийн хувьд энэ баасан эмнэлэг зорьж хоосон хаалга мөргөдөгбүтэлүй азгүй өдрийнх нь тоо нэгээр нэмэгдээд өнгөрлөө. Дараачид нь аль яам газар онилогдож ээлжит “оношилгоонд” орох хуваарьт орсныг бүү мэд байна.

Ерөнхий сайд дуусдаггүй оншилгоо, чирэгдэлтэй уулзалтуудаа цөөлж шийдвэр гаргаж ажлаа хиймээр гэж олон нийт, хэвлэлийнхэн хэлсээр байгааг давтья.

Б.ИХЭР

www.bataar.mn