Татвар нэмж, цалин, тэтгэвэр, тэтгэмж хасах нь зөв үү? буруу юу?
2016/08/24
Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан билээ.
Төсвийн тодотголын төслөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор ба үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулна.
-Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсооно. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсооно.
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авдаг болно.
-Мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулна.
Эдгээр шийдвэрт хэрхэн хандаж буйг олон нийтийн сүлжээний хандлагаас хамтдаа харцгаая.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутны зорчих төлбөрийн 50%-г төр, бусад хэсгийг оюутан өөрөө хариуцна
Тодотгол
Татвар нэмэхгүйгээр санхүүгийн хямралаас гарах боломжийн талаар урагшгүй сайд ноёдод санал бодлоо нэмэрлэцгээ, тусалцгаа Жиргээчид миньэээ!!
MCS-ын Оджаргал ч айхтар мэдээлэлтэй эсвэл нөлөөлдөг хүн юмдаа. Архины онцгой албан татвар нэмэгдэхийг мэдээд үйлдвэрүүдээ зарчиж #гэнээ
МАНынхан сонгуулийн өмнө цалин хасч татвар нэмж тэтгэврийн насыг хойшлуулж хамтын тэтгэвэрийг үгүй хийхээ мэдэгдсэн бол яах бсан болоо гэж
Бүгдийг нь үргэлжлүүлээд өгье гэж бодъё. Ямар мөнгөөр? Та өөрийн төслөө нуулгүй танилцуулаач улсаа бодоод. Гуйжын.http://twitter.com/m_zorigt/status/768083397600096256 …
Живүүн Жиргээ 11К @ForbiddenTweets
“Hybrid” машинаас онцгой албан татвар авдаг байхаар тусгажээ. Утгаараа МАНгартаж байна шүү
+ нь НДШ. Бас нэмчлээ http://twitter.com/otgonpurew/status/768080766953598976 …
Гадагшаа сурах оюутны ЗГ-н тэтгэлэг байхгүй болчиж байгаамуу? Оюутнууд нам жим байгаад байхуу? Энэ арай бишээ найзуудаа.
Живүүн Жиргээ 11К @ForbiddenTweets
МАНдуулахаа амлаад гарсан намын амлалтынхаа эсрэг хийсэн шийдвэрүүдийг нэг анзаарвал МАНдах эсэх нь харагдна
Оюутны 70-аас завшсан мөнгөөрөө Хотын дарга маань өрөөгөө тохижуулсан юм уу? :P
одоо бусад орнуудын хөгжлийн замаар явах үүд нь нээгдлээ. Уул уурхайтай харьцуулахад нэг удаа цөм ашиг орохгүй ч хөдөлмөрлөж орлого олох зам
“Hybrid” машинаас онцгой албан татвар авдаг байхаар тусгажээ. Зөв ч юм уу
иргэн · 2016/08/24
Ирээдүйнхээ төлөө өнөөдөр зоригтой шийдвэр гаргах л хэрэгтэй. Тэгээл нэр хүнд гээд худлаа ярьсанаас үнэнийг хэлсэн зөв
иргэн · 2016/08/24
бас хот тохижилт гээд явган хүний зам дээр цагаан будгаар явган хүний зам гэсэн тэмдэглэл хийдэгээ болиоч хичнээн Литр будаг мөнгө орж байнаа.
иргэн · 2016/08/24
АН-н нөхдүүд арай л бологсон байжээ. Одоо тэгээд гайхаад байх юм. Авдарын ороолд нь юу ч байхгүй харин бөөн өрийн бичиг үлдээчихээд болиоч .... Хамгийн гол нь тэр идэж уусан хүмүүсийг нь олж тогтоогоод хөрөнгийн хурааж хохирлын барагдуулвал нэлээн өр барагдан даа
Ц. Мийгаа · 2016/08/24
Үнэхээр байдал хүнд болсныг ард түмэн анзаарч ойлгож байгаа. "Айвал бүү хий, хийвэл бүү ай" гэдэг дээ. Хурдхан шиг хямралаас гарахын тулд хэмнэж болох бүхнийг хэмнэх нь зөв. 17 оноос бондуудын төлбөрийг төлөх ёстой. Яаж төлнө дөө. Өмнөх Засгийн газрын тарьсан балаг яасан их юм бэ? Дээр дурдсанаас гадна хэмнэх зүйл: 1. Дэд сайдын суудлыг алга болгох, 2.Олон арван саяын цалинтай улсын үйлдвэр, ААН-ийн удирдлагын цалинг төрийн өндөр албан тушаалтныхтай адил болгох, 3.УИХ, ЗГ-ын гишүүдийн унааны болон утасны зардлыг өөрсдөө хариуцдаг болгох, 4.Оффшортнуудын хөрөнгийг яв цав тогтоож зохих татвараа авахаас гадна тухайн хөрөнгийн тодорхой хувийг улсын санд төвлөрүүлж авах, 5.Экспортолж буй бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх бүхий л арга замыг сүвэгчлэх, 6. Элдэв баяр, ёслолд зориулдаг хөрөнгийг хасах, 7.АСЕМ-ын зочдод зориулж барьсан барилгуудыг ногдох газрын нь үнийг оруулан тооцож нийтэд ил тодоор борлуулж хөрөнгийг төсөвт татах, 8.УИХ-ын гишшдийн туслахын тоог 1-2 болгож цөөлөх, 9.
Зочин · 2016/08/24
төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийн мөнгө, хүүхдийн мөнгийг нь хасч байгаа нь буруу л даа үүний оронд олон дэд сайдын орон тоог бхгүй болговол олон иргэд баярлана да, дэд сайдаас илүү ажиллаж олон жил зүтгэсэн хөөрхий албан хаагчид
Зочин · 2016/08/24
36сартай тэнцэх тэтгэмж олгохгүй бол зарим хөгшид дуулаад харавхаар юум өргөн барьсан бна шүү
энэ тун тусгүй хүний санаа байна даа тэгээд бас сангиййн сайдаа мэргэжлийн хүн бологох юмсан даа
шаабар · 2016/08/24
мөнгөгүй бол өөрөө яах ч юм билээ. Гэхдээ эхлээд яам, газруудын тоог цөөлж, дэд сайдаас эхлээд орлогч нарыг хасах, төрийн бүх үйлчилгээнд прус машин хэрэглэх, утас томилолтын зардлыг танах, шинээр нэмэж барилга байшин барихыг \ улсын төсвөөр \ түр зогсоох гээд олон арга зам байгаа харагдах юм. Иргэдийнхээ халаасыг суйлах, аж ахуйн нэгжүүдээ дампууруулах хамгийн муу аргыг л сонгох шиг боллоо.
Эх оронч дэд ... · 2016/08/24
Би сайн дураар огцорлоо. Бүх дэд сайдын албан тушаалыг татан буулгавал овоо хэдэн юм хэмнэгдэнэ. Би бас оффшор бүсүүдэд байгаа бүх мөнгө хөрөнгөө Монголдоо оруулж ирье....Татвараас зугатсан гэхгүй өршөөлд хамруулна уу..
PISDAAAAA · 2016/08/24
Nowsh gej bid yu songochwoo. Ene yatsan HARAAL idwel taarsan MAH weeeeeee
Зочин · 2016/08/24
nice
zochin · 2016/08/24
Эхлээд энэ цэгцлэх гээд байгаа асуудлаа нөхдүүд өөрсдөөсөө эхэлмээр байна. 1. Дэд сайдуудаа байхгүй болгох
2. Давхар дээлтэй болгох буюу УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хаших
3. Үнэтэй машин тэрэгнээс татгалзаж бинзен бага иддэг приус унах хот дотор
4. Утас унааны зардлаа өөрсдөө гаргадаг болох
5. Тэтгэвэрийн насыг цааш нь биш нааш нь татаж энэ олон ажилгүй залуучуудыг ажилтай болгох
Сүрэн · 2016/08/24
Хоосон улс төр хийж залхдаггүй юм байх да.
иргэн · 2016/08/24
МАН төрд гарсан цагт ард түмэн зовдог, тэд бидний бүсийг чангаруулж өөрсдөө хувалз болдог.Ард түмэн үнэхээр тэсэх болов уу.Үүний оронд үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийг шалгаж хөрөнгийг нь хураах мөн офшор дансанд мөнгөө нуусан хүмүүсийн мөнгийг төр хураах нь зүйтэй бусуу.Төрийг хямралд оруулсан хүмүүсийг шалгаж хариуцлага тооцооч тэгэж байж улс нь хөгжиж ард түмэн тайван амьдрах боломжтой.Цалин хасагдвал банкны зээлээ төлж чадахгүй хэдэн хүүхдээ тэжээж чадахгүй байраа хураалгаж гудамжанд гарах хүмүүс олон байгаа байхдаа.Төрийн сүлд минь өршөөж Бурхан ивээх болтугай миний ард түмэнг.....
Зочин · 2016/08/24
Оюутны 70 хүүхдийн 20 оор амьдардаг хүмүүс ихэнх нь Тэрийг хасахгүй байж болохгүй юу Бусад хэрэгцээгүй зардлаа хэмнэхэд л болоо шүү дээ.
Зочин · 2016/08/24
36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ТҮ ээр цалинждаг хүмүүс авдаггүй шүү дээТөр яагаад ялгавартай хандадгийг бүү мэд Төрийн үйлчилгээний хүмүүст ч гэсэн адилхан тэтгэмж өгөх хэрэгтэй