Танилц: Хэн, хэдэн төгрөгийн цалинтай вэ?
2016/08/31
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын олон нийтэд өгсөн мэдээллээр бол Засгийн газар агентлагийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгаад буй. Тэгвэл цалингаа хасуулах хүмүүсийн цалинтай танилцана уу.
Эдгээр нь ТӨК-иудын захирлуудын одоогийн цалингийн мэдээлэл юм
1. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч, орлогч захирлуудын цалин хангамж:
Цалин, урамшуулал | Сард | Жилд /төгрөгт шилжүүлбэл/ |
---|---|---|
Сарын цалин | 10,000 евро | 300,000,000₮ |
Улирлын урамшуулал | 60,000 евро | 600,000,000₮ |
Давсан ашгаас жилийн урамшуулал | 0.015% | ~ 50,000,000₮ |
Амралтаар явахдаа | 30,000 евро | 75,000,000₮ |
Орон сууц | 750,000,000 төгрөг | 750,000,000₮ |
НИЙТ: | 1,775,000,000₮ |
Өөрөөр хэлбэл эрдэнэтийн орлогч захирлууд орон сууцны нэг удаагийн хангалтыг хасвал жилдээ 1 тэрбум төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр авдаг байх нь.
2. Бусад төрийн өмчит компаниудын захирлуудын цалин:
"Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал | 10,000,000 төгрөг |
"Төрийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал | 10,000,000 төгрөг |
"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал | 4,800 ам.доллар |
"МИАТ" ХК-ийн Гүйцэтгэх захирал | 7,000,000 төгрөг |
ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал | 9,500,000 төгрөг |
"Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал | 6,000,000 төгрөг |
"Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал | 5,500,000 төгрөг |
"Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал | 3,500,000 төгрөг |
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Зочин · 2016/08/31
энэ их хангамжийг ямбыг яах бэ Эрдэнэтийн захиралд юу нь олон урамшуулал олгодог орон сууцыг монголоос худалдаж авах уу гадаадаас авах уу арай ч монголын төрд эрүүл саруул хүн байна уу бүгдээрээ ШАРХАДНЫ өвчтөн үү улс төрийн сезофентэй улсуудыг цуглуулсан юм уу ийм байхад монголын ард түмэнд баян хоосоны ялгааг төрийн бодлогоор хэрэгжүүлээд байгаа гэдгийг ойлголоо энэ ажилгүйдэл ядуурал нэг өдөр тэмцэл болно Африк болов уу
Зочин · 2016/08/31
nice