Б.Цогтгэрэлийн "Өмгөөлөгч"-гүй шүүх хурал
2013/10/08
МАН-ын Б.Цогтгэрэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг. Энэхүү мэдээллийг ташаа болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоож, Б.Цогтгэрэлд 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Шүүхийн энэ шийдвэрийг Б.Цогтгэрэл эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан юм.
Уг хэргийг өнөөдөр шийдвэрлэхээр Улсын дээд шүүхэд болж байна.
Б.Цогтгэрэл өөрийн твиттэр хуудсаар өмгөөлөгчгүй шүүх хуралд орж байгаагаа бичжээ.
Тэрбээр “УИХ-ын Өргөдөл гомдлын хороонд хандахаар боллоо. Мөн МАН-ын бүлэг, Үндсэн хуулийн Цэц Улсын дээд шүүхэд гомдол гаргана. Өмгөөлөгчгүй шүүгдэгч Б.Цогтгэрэл” гэж мэдээлсэн юм. Өмгөөлөгчгүй шүүх хурал үргэлжилсээр байна.
Х.Даваа
Зочин · 2013/10/12
Hun alsan gej gutgeed aylgui uldeh sanaatai bas.
Зочин · 2013/10/09
taalagddaggui ene zaluu. Amandaa orsonoo yarij baidag ethic-gui zan ni iim zuild hurgej baigaa yum.
orxonchuud · 2013/10/09
tsogoo sain bid demjij bna