УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт АНУ-ын нэр бүхий их сургуулиас урилга ирсэн, суралцахаар төлөвлөж буй гэх мэдээллийг бид анхлан уншигчиддаа хүргэсэн билээ. Тэгвэл тэрээр уг төлөвлөгөөгөө цуцалж, АНУ-д суралцахаас татгалзсан байна.

 

С.Ганбаатар урьдын адил улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэхийн сацуу "Тэмцэгчийн гарын авлага", "Сэрээч" гэсэн хоёр ном бичиж хэвлүүлэхэд бэлэн болгосон аж. Мөн тэрээр ХҮН-ын Б.Найдалаа, Т.Доржханд нарыг МАН, АН-ын тагнуул, туршуул, биеэ үнэлэгч залуус гэж тодорхойлоод дахин шинээр нам байгуулж, өөөрөө удирдана, шинээр нам байгуулах бол Монголыг аврах арга зам гэжээ.

 

Энэ тухай тэрээр "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Энхболдод ярилцлага өгөх үеэрээ дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд ярилцлагыг бүрэн эхээр нь "Өдрийн сонин"-ы өнөөдрийн буюу 205-р дугаараас унших боломжтой юм.

 

П.Мандах

sonin.mn