ШӨХТГ-ЫН ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2016/08/15
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, Өрсөлдөөний байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон тус байгууллагын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улмаар агентлагийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг мөнхжүүлж цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.