Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэгдүүлэх төслийг төсвийн тодотголд тусгасан. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дээрх татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Засгийн газар уг төслөө татахаар болжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Татвар нэмэх санал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид бүлгээрээ хэлэлцээд дээрх улс төрийн шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ Монгол улс төсвийн хатуу сахилга баттай байх шаардлагатай" гэлээ.

 

Засгийн газар зардлаа танаж төсвийн алдагдлаа нөхөхөөр тооцоолжээ.

Засгийн газраас боловсруулсан төсвийн тодотголд найман татвар нэмэгдүүлэх асуудал тусгасан байсан юм. Тухайлбал,

Хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох,

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх,

Архи тамхины онцгой албан татварыг нэмэх,

Үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах,

Автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах,

20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд суулгасан байсан юм.