Оны өмнөхөн Атар талх буюу бөөрөнхий талх маань  үнээ нэмнэ гэж байсан ч түр хойшлуулаад байсан бол энэ даваа гарагаас эхлэн “Атар Өргөө”, “Атар” талх үнээ нэмжээ.

Хүнсний тухай шинэ хуультай холбогдуулан эрүүл ахуйн шаардлага хангасан савлагаатай  бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар албан шаардлагын дагуу Атар Өргөө компани бөөрөнхий талхаа шинэ савалгаатай болгон худалдаанд гаргасан гэж мэдээлсэн юм.

Ингэснээр хэрэглэгчид бөөрөнхий талхаа 70 төгрөгийн нэмэгдэлтэй буюу 700 төгрөгөөр авах бол “Талх чихэр” компанийн Атар талх 170 төгрөгөөр нэмэгдэн 800 төгрөг болж тус тус өсчээ.

С.Баяp