Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
2016/09/24
Өнөө зун манай улсад АСЕМ зохиогдоход олон орны Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд ирсэн. Тэдэн дундаас Сингапурын Ерөнхий сайд манай улсад анх хөл тавьсан нь анхаарал татсан үйл явдал болсон билээ. Сингапурын Ерөнхий сайд гэргий Хо Чинийнхээ хамт хүрэлцэн ирсэн. Хо Чинийг онгоцноос буухад сониуч зантай хүмүүс түүний барьж явсан цүнхийг түрүүлж харахыг хичээсэн байх. Учир нь энэ эмэгтэй 14 ам.долларын үнэтэй, энгийн загвар бүхий даавуун цүнх барьдаг гэдгээрээ хүмүүсийн нүдийг бүлтийлгэдэг. “Том хүний эхнэр байж хямдхан даавуун уут бариад байхдаа яадаг байна. Нөхрийнхөө нэр сүрийг боддоггүй юм байх даа” гэж манайхны зарим хүн хяламхийсэн ч байж магад.
Манайд айлчлахдаа тэрээр энгийн загвар, материалтай , гял цал биш, бариултай жижгэвтэр цүнх барьсан харагдсан. Энэ айлчлалын дараа өнгөрсөн наймдугаар сарын эхээр Сингапурын Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийсэн юм. Энэ үеэр хатагтай Хо Чин мөнөөх алдартай, 14 ам.долларын даавуун цүнхээ барьсан нь барууныхныг тэр чигээр нь шуугиулчихсан. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдуудын гэргий гэхээр тогос шиг л нөхөд дагалдаж яваа харагддаг. Тэгтэл Хо Чиний хувьд тэднээс огт өөр. Өмссөн зүүсэн нь уламжлалт загвартай, энгийн байх агаад цүнх, элдэв чиглэл нь хүний харааг булаагаад байхааргүй даруу.
Хо Чин “Энэ цүнх бол манай улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн. Эл цүнхийг аутизмтэй хүүхдүүд урладаг. Би аутизмтэй хүүхдүүдийн гар урлал, үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж төрийн өндөр дээд арга хэмжээнд энэ цүнхээ барьдаг” гэж хариулсан байдаг. Маш энгийн байгаа биз дээ. Барьж байгаа цүнх нь энгийн, хэлж байгаа нь ч даруу. Сингапур шиг баян чинээлэг хөгжилтэй оронд дэлхийн брэндүүд булан тохой бүрт нь салбараа нээчихсэн. Хаа сайгүй л том брэндийн бэлгэ тэмдэг бүхий логонууд дүүрэн. Ерөнхий сайдын гэргий гээд үнэтэй цайтай цүнх барья гэвэл ёоз ёозоор нь барих хүн бол Хо Чин байлгүй. Гэвч тэр тэгдэггүй.
Энэ эмэгтэй нөхрөө дагаж аливаа айлчлалаар явж байгаагийн цаад нарийн учрыг маш сайн ойлгож, ухамсарладаг болохоор тэр сэжмийг ашиглах аутизмтэй хүүхдийн хийсэн бүтээлийг дэлхий нийтэд гаргачихаж байгаа юм. Хо хатагтайн барьсан цүнхний тухай мэдээ АНУ-ын бүхий л цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахад уг цүнхийг хайж эрж сурсан хүмүүс гүүглээр дүүрчихсэн юм билээ. Онлайн худалдааны сайтад 14.80 ам.доллараар худалдахаар зар тавьчихсан байсан амьтдын зурагтай энэ гар цүнх долоо хоногийн дотор шуугиад л зарагджээ.
Сингапурт байдаг аутизмтэй хүүхдийн тусгай сургуулийн хүүхдүүд цүнх, түрийвч, түлхүүрийн гэр зэргийг нямбай оёдог бөгөөд сургуулийнхаа хүндэт гишүүн болох Ерөнхий сайдынхаа гэргийгээр дамжуулж бүтээгдэхүүнүүдээ олон улсад амжилттай гаргаж чадсандаа баяртай сууж байгаагаа илэрхийлсэн байна. Хо Чиний хувьд бизнесийн салбарт нэр хүндтэй бөгөөд “Forbes” сэтгүүлийн дэлхийн хүчирхэг эмэгтэйн жагсаалтын гуравдугаарт нэрлэгдэж байсан удаатай.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ иргэдийнхээ аж амьдралтай танилцаж, худалдааны гудамжаар явахдаа 10 мянган вон буюу манайхаар бол ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй хар өнгийн шаахайг дуртай гэгч нь сонгож аваад углачихсан. Өмсч явсан цагаан шаахайгаа борчуулын угладаг хямд шаахайгаар сольсондоо харин ч таатай байгаагаа илэрхийлж байсан. Пак Гын Хэ ийм энгийн, ард түмэнтэйгээ ойр байдаг нь түүний улстөрийн рейтингийг тогтмол өндөр байлгадаг гэж үздэг. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүд ийм энгийн даруу байдаг атал манай сайд дарга нарын гэргий нар бүр эсрэгээрээ. Аль болох үнэтэй, брэнд, дэлхийн одод, баячуудын барьдаг цүнх, өмсдөг хувцасыг гарсан даруйд нь хожигдолгүй өмсч хүмүүсийн нүдийг хужирлахыг хичээдэг. Ойр зуураа өрсөлдөж, үнэтэй ховор, бусад хүн худалдаж аваад өмсч чадахааргүй чамин хувцас өмсч байж л санаа нь амардаг мэт.
Манай нэг том даргын эхнэр маш дэгжин цагаан даашинз өмсчихсөн, харсан болгоныг алмайруулмаар гоёмсог болчихоод халуун нарнаас төвөгшөөж туслах залуугаараа ганган сайхан цацаг, чимэглэлтэй шүхэр бариулаад сүүдэрлэж зогсоо зургийг цахим ертөнцөөс бэлээхэн харж болно. Дундад зууны язгууртан хатагтай эсхүл баян феодалын хатан мэт л үзэгдсэн нь үнэндээ хүмүүсийн дургүйг хүргэчихсэн. Ер нь манай сайд, дарга нарын эхнэрүүд ингэж гангалах дуртай. Брэнд гэж хошуурч биеэ дүүртэл лого болгочихдог. Гэтэл Хо хатагтай хариуцлагатай алба хашдаг том хүний гэргий гэдгээ мэддэг учир биеэ чимэглэхээс илүүтэй улс орныхоо нэр хүнд, ядарсан ард түмнээ сэтгэлдээ тээж явдгийн илэрхийлэл нь тэр 14 ам.долларын үнэтэй, үлэг гүрвэлийн зурагтай жижигхээн гар цүнх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусална, хүүхдийг халамжлах ёстой гэж манай дарга нарын эхнэрүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж элдэв сан байгуулсан тухайгаа ам уралдан зарладаг. Тэд юу хийх гэж байгаагаа зүгээр ингэж ярьдгаас гар бие оролцон зүтгэж тэр ажлаа үргэлжлүүлж үр дүнг нь хардаг нь хэд бол.
Хэрвээ манай энэ сайд түмэд, ноёдын эхнэрүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн урладаг эсгийгээр хийсэн цүнхийг барь гэвэл “Хялгас ноос нь өрвийсөн энэ юм чинь стиль, имижийг минь унагах гээд байна” гэж хялалзаж мэдэх. Төрийн албанд ажилладаг дарга нарын эхнэрүүдийн барьдаг брэнд цүнхний дундаж үнэ ханш нь 500-1000 ам.доллар. Зарим тохиолдол шинэ машинаас ч үнэтэй 20-50 мянган ам.долларын цүнх барьчихсан яваа харагдаж л байдаг.
Аливаа аугаа зүйл энгийн зүйлээс эхэлдэг. Энгийн зүйл хүнийг зөв харагдуулдаг гэдэг зарчмыг баримталдаг Хо хатагтайгаас манай сайд, түшмэдийн эхнэрүүд их зүйлийг сурах хэрэгтэй байна. Суралцах зүйл та нарт их бий.
Төрийн айлчлалаар явахдаа тогос шиг ганган нь биш төлөв түвшин, хүн рүү хандсан илэрхийлэл гаргасан хүн хождог гэдгийг аутизмтэй хүүхдүүдийн урласан 14 ам.долларын гар цүнхний түүх гэрчилж байна. Дарга нарын эхнэрүүдийг үндэсний үйлдвэрийнхээ хийдэг эсгий цүнх, түрийвчийг заавал барь гэж байгаа юм биш. Нөхрөө дагаж олны нүдэндээ харагдахдаа ямар хувцас өмсөхийг заах ч гэсэнгүй. Эмэгтэй хүний хатан ухаан гаргаж жаахан ч гэсэн зүйлд ач холбогдол өгч, үргэлж эх орноо гэсэн сэтгэл тээж явбал Хо хатагтайгаас ч илүү эх орондоо хувь нэмэр оруулж болох юм гэсэн санаа.
Зочин · 2016/09/26
JOLOCHTOI NI NAIZ BOLSON BDAG GESEN UNEN BOLOV U
Зочин · 2016/09/26
Ene niitlel mash saihan sanagdlaa. Manai S.Ouyn, Ts.Ouyngerel nar iimerhyy sh dee. Argagyi l ydam sydar, garal yysel ni negiig heleed baidiin. Yum yzsen, nyd tailsan haana yaj yavahaa medne gedeg hynii hamgiin tom soyol doo.Biee mov saihan avch yavaad saihan tovhon hyvtsaslana gedeg saihan shyy. Ene bol myyhai yav gesen yg bish.
Зочин · 2016/09/26
MANAIHANII TOMCCHUUDIIN EHNERUUDIIG HARAAD AMERIKCHUUD LAV HARAAD BUUR SHOOLOOD BDAG TANAI MGOL TIIM BAYAN YUM UU GEED DEEREESEN HAMGIIN INEEDTEIN BIENDEE ANHAARDAGGUI BUUR GAHAI SHIG GAHAI SHIG BUDUUN NEEH OVORTOI TIIM BJ LAG BREND ENE TERIIG GUTAAGAAD BDAGAN INEEDTEI.
эмэгтэй хүн · 2016/09/26
нээрээ манай Монгол эмэгтэйчүүд нэг л биш байгаа нь үнэн шүү. Ширүүн дориун зантай хэдэн төгрөгөө үнэтэй хувцсанд зарна..... хүн бүр дор дороо бодож тунгаамаар л юм байна даа.
Зочин · 2016/09/25
хэний гэргий ямар ядарсан айлын амьдрал ,өвчтэй зовлонтой үр хүүхдэд хэрхэн нүнжигтэй туслав гэх мэтийг нийтэлбэл яасан юм
Зочин · 2016/09/25
буруу гарын мөнгөө үнэтэй зүйл авч үрэхээс өөр яах вэ дээ. Ер нь манай баячуудад зориулсан тусдаа хууль байвал яасан юм. Хямралтай үед улсдаа өөрийн үндсэн хөрөнгийн 10%-ийг хандивлах боломжийг хангасан,үүгээр нь төр иргэнээ алдаршуулах. Соронз мэтийн шуналын нүдтэнгүүдийн сэтгүүлүүд томчуулыг өмссөн зүүсний үнэ цэнээр биш хэн хэрхэн улсаа өөд нь татав. хэ
Зочин · 2016/09/25
nice
bu · 2016/09/25
bugd hulgaich luivarchid ym chini ehneruud ni yamar baih ni oilgomjtoi.Tom dargin ehner geed baigaa ni Saihanbilegiin ehner Baigaliig l helj bna shgee.
Зочин · 2016/09/25
хүний нас даанч богино. Бид ядаж 200, 100 наслах биш. Олсон мөнгөө их ч бай бага ч бай эрүүл мэндийнхээ төлөө, улс эх орныхоо төлөө, хүмүүнлэгийн үйлсэд гэх мэтээр зориулбал хүн болж төрснийх нь гавьяа, ядарсан улсуудад буян заяа болж, өөрт нь кайфтай баймаар даа. муу хүмүүжилтэй, муу удамтай хүмүүс л ийм байдаг даа
Зочин · 2016/09/25
Unetei brend barisan ch umssun ch say Solongost yavsan gishuud gej heden gudamnii avgai nar yamar ch medremjgui gahai shig targan heden ungiin eldev yum holiod umssun zurgan deeree dotooj ni garah shahsan aimshgiin humuus baisan.Yag l gudamjnii naimaachin avgai nar. Sumaas alban baiguullagaaraa aylalaar yavj baigaa avgai nariin zurag shig. Nuhruu Avilgaar shorond oroh munguur gangaragsad
Mongol khun · 2016/09/24
xulgai avilgaliin bohir mungiig brand brend geechiig avch vreh yostoi bdag geseen,,, avilgalch nuhdvvdiig bvgdiig n buudah yumsan,,,
DARGA · 2016/09/24
DARGA NARIIN AVGAI NAR NUHURIINHUU ZOLOOCHTOI BANZALDANA
Зочин · 2016/09/24
хулгайн мөнгийг ингэж үрдэг
Зочин · 2016/09/24
Хаха.. Аргагүй шд! Нөхөрүүд нь ямар улсууд билээ. Ард түмэн эх орноо худалдахад бэлэн гаруудын эхнэрүүд нь бол ойлгомжтой байлгүй яахын.