Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 713 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 тоот тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас 7 дугаар тойрогт Д.Ариунболд, 19 дүгээр тойрогт Б.Энхтүвшин,17 дугаар тойрогт Б.Ууганбаяр нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олголоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО