Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Хоёр дахь удаагийн лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Цагааны Төрбат оролцох юм. Тэрээр "Монголын археологи: Монголчуудын угсаа гарвал, өвөг түүхийг байгаль, хүмүүнлэгийн ухааны заагт судлах нь” сэдвээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш сонирхолтой лекц унших юм. Лекц үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй бөгөөд Спортын төв ордны зүүн хойно байрлах Танан төвийн хурлын танхимд 10 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт болно. Олон нийт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас 99045949