Амьдрал бол асуудал
2013/10/17
Өдрийн мэнд. Энэ сайтыг нилээн удаан уншиж байна л даа хүмүүс ихэнхдээ гуниг гутрал хардалт араар тавилт салсан нийлсэн тухайгаа их бичих юм. Одоо би яах вэ? яавал дээр вэ? гэх маягын асуултуудтай, эндээс ажиглаад байхад хүмүүс 1-т амьдралыг кино клип шиг боддог, 2-т асуудлаа шийдэх чадваргүй, 3-т хүнээ олж амьдраагүй буюу өөртөө таарах эсвэл өөрийнхөө таарч чадах хүнээ олоогүй бараг л хамгийн эхний таарсан хүнтэй амьдрал зохионо гээд үзчихдэг.
Гол нь энэ 3 л юм шиг харагдлаа. Миний хувьд бусдад зөвлөгөө ч өгөх гээгүй авах ч гээгүй зүгээр л санаагаа бичие. Миний хувьд ч гэсэн асуудалтай л байна л даа бусдаас нэг их ялгарах зүйлгүй 38 тай эхнэрээсээ салсан нэг хүүтэй. Мэдээж асуудал их ч гэсэн бага багаар нь шийдэж л явна. Хүн хамгийг гол нь юу хүсч байгаагаа тодорхойлох хүмүүс аз жаргал л гэх байх л даа. Гэхдээ аз жаргал дангаараа оршдоггүй бөгөөд олон зүйлс нийлж байж л аз жаргал болдог харин энэ олон зүйлс бүгдээрээ нэг дор тааралдах нь ховор тул байгааг нь хайрлах байхгүйг нь бүтээх л хэрэгтэй байна л даа. Бүр болохгүй бол шинээр эхлэх. Миний хувьд шинээр эхлэхээр шийдчээд байна. Ингэхээр амьдралыг амар хялбар бэлэн хоол гэж бодолгүйгээр одоо байгаагаас чинь ч хүнд үе тохиолдуулахгүйн тулд одооноос эхлээд зөв шийдвэр гаргаж сурах л хэрэгтэй дээ.
Зочин · 2013/10/18
bitgii ndmchirhood bai
Зочин · 2013/10/18
тийшдээ зарим нь ч үнэхээр зөвлөгөө авах хэцүү асуудалтай тулгарсан байдаг зарим нь бол май шүү л гэмээр юм бичсэн байдаг