2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч-1.  Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Улиастайн зам, Усан сангийн баруун замд T.Raum  маркийн авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эмэгтэй  О-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

СХД-ийн нутаг 61-н гарамын хойд замд T.Prius  маркийн Д жолоочтой авто машин онхолдож зорчигч 02 настай эмэгтэй Б, 07 настай эрэгтэй  Т нарын 2 хүүхэд гэмтсэн.

Орон нутагт:  Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа  гэдэг газар H.Sonata  маркийн авто машины жолооч о нь Dongfeng  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурдаа зөв тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.