цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/10/18
21-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 7-9 градус
дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.