400 мянга хүүхэд “хүүхдийн мөнгө”-гүй Өрхийн амьжиргааны төвшнөөрөө босго онооноос доогуур орсон 660 мянган хүүхэд тэтгэмжээ авчээ. 

Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд 7,8,9 дүгээр сарын мөнгийг нь хуучин жишгээр олгож эхэлсэн байна. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгох юм байна.

Уг асуудлаар Нийгмийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Мандхай “Өнөөдрийн хувьд эдийн засгийн нөхцөлөөс үүдэн УИХ-ын 31 дүгээр тогтоол гарсан. Энд 0-18 насны хүүхдэд мөнгө олгохдоо хоёр ангиллаар өгөхөөр болсон” гэв.

 Б.Цэцэг

24tsag.mn