2016 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1.  Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г унагааж гэмтээсэн байна. Мөн  СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн дунд буудлын замд T.Prius  маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. 

Орон нутагт: Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд асфальтан замд Istana  маркийн авто машины жолооч  А нь Istana  маркийн авто машиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан жолооч 41 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцож байхыг  ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.