Яагаад заавал би гэж, энэ нуугдсан худал хуурмаг бүхнээс залхаж байнаа…
2013/10/18
Сайн байцгаана уу? Би 25 настай, ажилтай мэргэжилтэй бүх л зүйл жамаараа явж байна. Гэхдээ л нэгэн нууцийг сэтгэлдээ хадгалсаар явна. Та нартай сэтгэлээ хуваалцъя гэж бодоод өөрийнхөө түүхийг бичиж сууна.
Би ээжтэйгээ 2-лаа амьдардаг. Айлын ганц. Тэгээд ижил хүйстнээ сонирхогч. Яагаад ингээд төрчихвөө гэж бухимдах юм. Бага байхад лесби гэх тодорхойлолтыг мэддэггүй байлаа. Гэсэн ч ер нь эрэгтэй хүүхдийн тоглоомд дуртай байсан. Эрэгтэйлэг хувцаслаад л явдаг ер нь бусад охидоос арай л өөр байсан. Харин яг өсвөр насан дээрээ охидуудыг өөрөө ч мэдэлгүй хардаг боллоо. Таалагдсан охиноо үзэн ядаж бараг л хэрэлдэж харьцана. Тэгээд л хичээлдээ иржүү үгүй юу гэж хайгаад л. Өсвөр насны охидууд сайн бандийхаа мэдээллийг цуглуулдаг шиг л охин хараад л. Тэр үедээ нуудаг байсан ч нэг их эмзэглэдэггүй байжээ. Харин би одоо бусад хүмүүс мэдэх вий гэдгээс маш их айж байна. Гэрийхэн ээж маань мэдчихвэл би яах вэ? Ээж минь их л зовлон үзсэн хүн түүнийгээ би жаргаах ёстой шүү дээ. Урьд нь халхавч маягаар гэх юмуу даа нз залуутай байсаан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гээд л нз маань надад дэм өгөөд би ер нь жирийн хүн шиг амьдарна гэж зориглосон юм. Хэд хэдэн залуучууд байсны хамгийн удаан нь 2 жил хамт байлаа.
Тэр маш сайн залуу, халамжтай архи дарс уудаггүй гэм нь жоохон хартай. Би түүнд сайн хандах гэж хичээдэг байсан ч найзаас илүү хэтэрнэ гэж байхгүй юм байна лээ. Тэгээд л би гэдэг хүн инээсэн багны ард нуугдаад жүжиглэдэг байлаа. Гэвч тэсэхгүй бүгд л тэрний буруу юм шиг түүнд аашлан хамаг бухимдлаа түүнд л гаргана. Эцэст нь би бүх үнэнэээ хэлсэн. Тэр надад хайраа олоорой гэж хэлээд л бид 2 холбоогоо тасалсан. Дахиж ийм алдаа хийхгүй. Түүнийг сэтгэлээрээ хуурч зовоож байсандаа одоо хүртэл харамсдаг. Миний амьдралд 2 найз охин байсан. Нэг нь бисексуал байсан. Бид 2 facebook-р танилцсан юм.
Тэрний сонирхол нь секс байсан гэхүүдээ. Эмэгтэй хүнтэй сексдэх дуртай харин тэр миний хайрыг мэдэрч чадаагүй тэр чигээрээ явсандаа. Одоо үерхэж байгаа бүсгүй бид 2 хэлний дамжаанд нэг ангид сурдаг. 3 сар гаран болж байна. Тэр маань их нээлттэй л дээ. Ээж аав нь туунийг хомосексуал гэдгийг нь мэднэ. Бид 2-н харилцааны гол асуудал нь надад л байгаад байна. Би түүнд хайртай гэхдээ тэр намайг хайрладаг шиг хайрлаж чадахгүй болов уу гэж айж байна. Учир нь би ээждээ илүү хайртай түүний төлөө бүхнийг хийх болно. Түүнд би яасан ч хэлж чадахгүй. Гэхдээ хайртай хүнээ алдмааргүй байна яаж байж олсон хайр минь билээ дээ. Үнэхээр үгээр хэлшгүй сайхан байдаг түүнтэйгээ байхдаа. Үүнээс илүү сайхан байгаагүй ээ. Өглөө сэрээд тэр нүдэн дээр минь үнсээд өдөр араас минь тэврээд хайртай гэж хэлээд мөрөн дээр мин үнсэх үед бүхнийг мартаад хоюулахнаа энэ хорвоод байгаа юм шиг л болдог шүү. Би яг одоо яахаа ч мэдэхээ болчихоод байнаа. Сэтгэл зүйчид ч хандаж үзсэн, гэхдээ л зүрх сэтгэл минь л дийлчхээд байх юм. Энэ мэдрэмжийг яалтай ч билээ. Яагаад заавал би гэж, энэ нуугдсан худал хуурмаг бүхнээс залхаж байнаа…
Зочин · 2013/11/06
zvgeer l ooriinhooroo amdar yu yunaas ilvv setgel zvrhee dagah heregtei eejeesee nuugaad yah yum be vnengeel hel eh hvn gedeg vr hvvhdee oilgoh, yachij bsan hairlah huvtai hvmvvs bi tm bish gesen iimerhvv asuudluudiig bj bolno gej boddog amjilt hvsii
Зочин · 2013/10/24
ЭНэ бүхэн юунаас болдог юм бол??? түүнд аз жаргал хүсье дээ. адилхан л хүн шүү дээ. монголчууд минь нэгнээ доромжлох ******хай шүү. чамд, чиний үзр хүүхдэд ийм зүйл тохиолхыг үгүйсгэхгүй шүү дээ.
Зочин · 2013/10/24
g.i.ch.i.i
Зочин · 2013/10/21
chinii l zaaval gargah eost amidral.n chini neg tom asuudal chi shiideh l eost eejige bodoj hairlasanda buh nasara nuuj yavna gju tgvl ene shn gd bga hr chini chamd dahij oldohgui bj magadgui muu ch sn ch hunii etseg eh gdg humus torson ur ni yaj yavj bsn ch il gargahgui ch dotro chamaig tsag hugatsani yavtsad oilgoj l taarah bh da erthen eejde helj oorigoo ch ene daramtasa cholol doo emegt hun ingej bn gehr evgui l bn ghde chamaig muugar helii gj bodsongue
Зочин · 2013/10/21
chinii l zaaval gargah eost amidral.n chini neg tom asuudal chi shiideh l eost eejige bodoj hairlasanda buh nasara nuuj yavna gju tgvl ene shn gd bga hr chini chamd dahij oldohgui bj magadgui muu ch sn ch hunii etseg eh gdg humus torson ur ni yaj yavj bsn ch il gargahgui ch dotro chamaig tsag hugatsani yavtsad oilgoj l taarah bh da erthen eejde helj oorigoo ch ene daramtasa cholol doo emegt hun ingej bn gehr evgui l bn ghde chamaig muugar helii gj bodsongue
Зочин · 2013/10/19
harj bainuu ardchlaliin bas neg gai chin enede
Зочин · 2013/10/19
odoo yaaltai ch bilee dee. negent iim bolson bol butsna gej bhku blgui dee. estoi medkum daa
Зочин · 2013/10/19
g.i.ch.i.i