Төр тогтоогүй цагт шашин орвол иргэд нь "Зомби" буюу амьд үхдэл болдог гэдгийг бид харцгааж байна. 

Ням гараг бүр доорхи бичлэг дээрх байдлыг Нийслэлд үйл ажиллагаа үргэлжлүүлэх 3000 гаруй сүм, Манай улсын бүх нутаг дэвсгэр, сум өнцөг булан бүрт тархсан 5000 гаруй сүм нийт Манай улсад 8000 гаруй сүмд болдог үйл явдал юм. 

Уг нь Хубилай хаан "ТӨРТ ЁС ТОГТООГҮЙ ЦАГТ ШАШИНЫ АСУУДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ!" гэж зарлигдаж байсан. 

Мөн хэдхэн хоногийн өмнө буюу 9-р сарын 11 өдөр Маршалын гүүрний дор 200 гаруй хүн цуглаж усан дотор нэгэн сонин зан үйл хийж байв. Энэ нь аль нэг шашны үзэгдэл байсан бөгөөд, тэнд цугласан хүмүүс энэ үйлдлээ "усан баталгаа" хэмээн нэрлэж байсан юм. Усан баталгаа хийж, аман дээр нь цагаан даавуугаар бүтээгээд хувцастай нь усанд хэвтүүлж гэм нүглийг нь угааж шинэ хүн болгодог гэх шашны ёслол үйлджээ.

Сүүлийн 20 орчим жилд шашинтай холбоотой элдэв харилцаа Монголд бараг зохицуулалтгүй, зоргоороо явж ирэв.

Гадны янз бүрийн шашны урсгал манай улсад нэвтэрч өөрсдийн сургаал номлолоо хүчээр тулгах, хоол хүнс, эд зүйлээр "урхидан" татах оролдлогууд гарах нь түгээмэл боллоо. Нүдэн дээр өрнөж буй шашны хүчирхийлэл гэж болохоор үйлдлүүд өдрөөс өдөрт газар авах хандлагатай байна.

 

Төр тогтоогүй цагт шашин орвол иргэд нь "Зомби" буюу амьд үхдэл болдог гэдгийг бид харцгааж байна. 

 

 

М.Буянжаргал