Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барлаа
2016/10/17
2016 оны 10 дугаар сарын
15, 16 -ны
өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын
цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас,
зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй
гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 38 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн
нутаг Алтайн гудамж T.Landcriuser маркийн авто
машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай
эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
СБД-ийн нутаг Их тойруу
Өлзий төвийн уулзварт амины H.Grace маркийн авто
машины жолооч Б нь M.Colt маркийн Т жолоочтой
авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.
Орон нутагт: Хөвсгөл
аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд H.Porter
маркийн авто
машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь
хохироосон.
Мөн аймгийн Тосонцэнгэл
сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто
машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон.