Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж 13 хүн гэмтжээ
2016/10/19
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн
авснаас, зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн
шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн
гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөөөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс
урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Баянбүрдийн автобусны буудлын
хойд талд T.Paum маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч
30 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон.
Орон
нутагт: Хөвсгөл аймгийн Чандмань
өндөр сум Тайг гэх шороон замд T.Landcruser маркийн Г жолоочтой авто машин онхолдож зорчигч 51 настай эмэгтэй
Ц-ийн амь нас хохирсон.