Талийгаачийн үхэлд жирийн иргэдийг гүтгэж байна гэв
2016/10/27
Одоогоос 18 жилийн өмнө амиа алдсан С.Зориг агсны хэрэг одоо болтол янз бүрийн таамаглал дагуулж буй.
Талийгаачийн хэрэгт Б.Булганаас гадна, Улсын баатар Э.Бат-үүл, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ, Ганхуяг, Б.Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Саяхан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох асуудлаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат саяхан нийтэд мэдээлсэн. Тус хэрэгт сэжигтнээр татагдаад буй Б.Содномдаржаа болон өөр нэг хүний ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлж буйгаар Б.Содномдаржааг 2014 оны наймдугаар сарын 31-нд хар хувцастай хүмүүс баривчилсан байна. Тухайн үед хэн, хаанаас гэдэг нь тодорхойгүй байсан учраас тагнуул, цэрэг цагдаагаар хөөцөлдсөн ч олдоогүй аж.
Мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Т.Чимгээгийн ах болох Т.Хүрэлбат дүүгийнхээ талаар “Миний дүү Эрдэнэтэд амьдардаг жирийн иргэн. Гурван хүүхэдтэй. Амгаланбаатар гэж хүний өргөж авсан ээжийнх нь хамаатан. Миний дүүг бас л ажилдаа явах гээд автобусны буудал дээр байж байхад нь тагнуулаас баривчилсан. Гурав хоногийн дараа тагнуулын байгууллагаас мэдээлэл ирж хорьсон болохыг нь мэдсэн. Манай ээж 70 гарсан хөгшин байдаг. Ээжийн маань гэрийг нэгжих нэрээр 20 хар хувцастай хүн очсон байна лээ. Дүүгийн маань том хүүхэд саяхан осолд ороод амиа алдчихлаа. Бид хэцүү газар байгаа хүнд дуулгаад яах вэ гэж бодоод чимээгүй байтал Тагнуулын газраас энэ талаар хэлсэн байна лээ. Хэргийг шийдэж байна гэж ядарсан ардад хүлээлгэх гэж байна” гэлээ.
Сэжигтнээр татагдсанаас хойш ар гэрийнхэнд нь хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэж сануулж байсан хэр нь өөрсдөө хэрэг шийдэгдэж байна гэж мэдээлэл хийж байгаа нь энэ мэтчилэн зүйлээс харагдаж байна гэдгийг хурлын үеэр онцолсон юм.
Түүнчлэн сэжигтнээр татагдсан иргэдийн ар гэрийнхнийг байнга дагаж, утсыг нь чагнадаг гэдгийг тэд хэлэв. Содномдаржаагийн эхнэр тухайн үед хөл хүнд байсан бөгөөд шинэ хүнээ саяхан ганц удаа л харсан байна.
Холбогдох байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөхгүй байгаад гомдолтой байна гэдгээ тэд хэллээ.
Арав гаруй жилийн турш шалгаж байгаа хэрэгт жирийн нэг ажилтан, ногоочин хүмүүсийг холбогдуулаад хэргийг хаах ажиллагаа явуулж байгаад нь гомдолтой байгаагаа тэд илэрхийллээ.
irgen · 2016/10/27
gem hun gelbelzene gedeg ug baidag bhaa zugeer muruuruu yavsan humuusiig l horiv gej de
Зочин · 2016/10/27
зүв зүгээр явж байхад нь ийм хүнд зүйл ангитай хэрэг үүрүүлнэ гэж байхгүй ямар нэг сэжмээр холбоотой л байж таараа
Арай ч дээ · 2016/10/27
За даа энэ хүмүүс буруугүй байх даа. Бас л хэлмэгдүүлэх гэж байгаа бололтой. Тагнуулынхан шалгаж байгаа гэхээр үнэн гэж бодох ёстой юу? үгүй дээ, тагнуулынхан алдаж болно.
oyu · 2016/10/27
Хэлмэгдуулэлт баихыг угуисгэхгуи ЭЛБЭГЭЭ гуаи