Баянгол ,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Хан-Уул, дүүргийн Прокурорын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I, II дугаар хэлтэстэй хамтран  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-14:30 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Соёлын Ордонд "Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

 

       Өдөрлөгийн арга хэмжээг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Тамгын дарга Хууль цаазын ахлах зөвлөх П.Эрдэнэбат, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн  II дугаар хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Н.Батбаяр нар нээж үг хэлсэн ба төрийн дуулал эгшиглүүлж иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

 

 

 

     Тус шүүхээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн иргэдэд зориулан Мэдээлэл лавлагааны булан ажиллуулж, Шүүхийн танилцуулга, бүтэц зохион байгуулалт, байршил, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, Шүүхийн тухай багц хууль, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон үед эдлэх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн шийдвэрийн цахим сангийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн ба “Нээлттэй дэлгэц” байршуулж 10 төрлийн шторкийг тогтмол явуулж, Гэмт хэргийн тухай ойлголт, Таслан сэргийлэх арга хэмжээ, Ялын тухай ойлголт, Захиргааны зөрчил, Иргэн таны мэдлэгт, Шүүхийн багц хууль гэх мэт 15 төрлийн гарын авлага /боршур/-ийг 800 иргэн, 500 гаруй оюутан сурагчдад тарааж ажиллаа.

       “Нээлттэй хаалганы өдөр”-т нийт 3000 гаруй иргэд ирж сонирхсон ба хэвлэл мэдээллийн байгууллагаас Өдрийн сонин, TV5 телевиз, TM телевиз зэрэг нийт 5 телевиз хүрэлцэн ирж сурвалжлага хийж олон нийтэд хүргэлээ.

 

 

 

 

 

     Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд харшлахгүйгээр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн ба зарим иргэдээс шүүх нээлттэй, ил тод, шударга болж байгаа, шүүхэд итгэдэг болсон, иргэдээ төлөөлж шүүх хуралдаанд оролцсон тухайгаа бидэнтэй санал бодлоо хуваалцаж ажлын амжилт хүсэж байв.