Эх орноо хамгаалах лоозонтой бүлгэм, хөдөлгөөний дээрэмчид
2016/11/02
Эх орон, байгаль орчноо хамгаалах нэрийдлээр үйл ажиллагаа явуулж буй 800 орчим төрийн бус байгууллага, бүлэг, холбоод бий. Эдгээр бүлэг нөхдүүд хаана, ямар ажил хийж байгаа нь тийм ч тодорхой бус. Гэхдээ “Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол”, “ Ногоон Хас” зэрэг сүржин нэртэй бүлгэмийн залуус манай улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудыг дарамталж мөнгө авдаг гэсэн мэдээлэл түгээмэл байдаг. Тэгвэл эх орон хэмээх сүржин уриатай залуус монгол иргэдээ ч дээрэмдэх боллоо.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-нд “Хас Монгол” бүлгийн гишүүн нэгэн монгол иргэнийг дарамталж, улмаар их хэмжээний мөнгө авах гэж байхад нь цагдаагийн байгууллага илрүүлжээ. “Хас Монгол” бүлгийн гишүүн гэх этгээд баригдахынхаа өмнөх өдөр дээрх иргэнийг дарамтлан сүрдүүлж 200 сая төгрөг нэхжээ. Ингээд хоёр сая төгрөг авсан байна. Маргааш нь дахин 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Дээрэм хийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлээд байгаа. Түүнчлэн иймэрхүү үндсэрхэг үзэлтэй гэх залууст дээрэмдүүлж, дарамтлуулж байсан бол цагдаагийн байгууллагад хандаж болох юм байна. Ер нь үндсэрхэг үзэлтэй, эх оронч гэгдэх холбоо, бүлгэмтэй холбоотой хэрэг их гарах болсон. Ялангуяа бусдыг дээрэмдсэн, зодож гэмтээсэн нь их. Энэ хавар “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн болох Б, Б, Т, Б нарыг БНХАУ иргэн “Ж”-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон. Тухайн үед тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан “Би сайн мэдэхгүй. “UB palace”-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Энэ чуулганаар оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэсэн тайлбарыг хийж байсан. “Босоо хөх Монгол” ТББ-ын бас нэгэн дээрмийн хэргийг сөхвөөс 2015 оны тавдугаар сард “Босоо хөх Монгол” бүлгэмийн Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар Хан-Уул дүүрэгт бусдын мөнгө, эд зүйлсийг дээрэмдэж байсан.Хэрэг нь мөрдөн байцаалтын явцад байхад мөн л Налайх дүүрэгт байрлах тоосго болон барилгын үйлдвэрт ажилладаг хятад ажилчдыг зодож, улмаар бэлэн мөнгийг нь дээрэмдсэн байдаг. Түүнчлэн 2012-2013 оны хооронд “Гал үндэстэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр болон О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн “АУМ АЛТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монголын иргэн М-д хүч хэрэглэн, эд хөрөнгийг чинь устгана хэмээн сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байдаг. Тэд 67 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэх мэдээлэл бий. Тэгвэл “Даяар Монгол” хөдөлгөөний тухайд хэдэн баримт сөхье. 2010 онд Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан. Хятадын зургаан иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэх таван залуу саатуулж 2800 юань, 50 мянган төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн. Улаанбаатар хотын харьяат 26-31 насны таван залуу өөрсдийгөө “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэж хэлсэн байдаг. Гэвч тус хөдөлгөөнийхөн эдгээр залуусыг “Манай холбооных биш” хэмээн үгүйсгэсэн.
Дээрх залуус цагдаагийн үнэмлэх, замын цагдаагийн ажилтны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гавыг ашиглаж дээрэм хийдэг болох нь тогтоогдсон. Тэд Дорнод аймгийн нутагт оршдог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шинь”, “Шань Лун” компаниас сая төгрөг, 30-40 литр шатахуун авсан нь тогтоогдсон байдаг. Хулгай дээрэм хийсэн хүмүүсийг манай хөдөлгөөн, байгууллагынх биш гэж өөсрдөөсөө түлхдэг ч хоорондоо нэгдэж хөдөө орон нутгаар явж дээрэм хийдэг болох нь мөн л хэд хэдэн тохиолдлоор илэрч байсан. Тухайлбал, 2013 онд Хэнтий аймгийн Галшар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Northwind” компанийн хятад ажилчдыг “Босоо Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Эдгээр бүлгэмийн залуус тус компани руу хүч хэрэглэн дайрч хятад ажилчдыг зодож, улмаар халаасан дахь 2.8 сая төгрөгийг нь булааж аваад явсан гэдэг. Мөн дээрх бүлгэмийн гишүүд Бүрэнцогтын уурхайн ажилчдыг дээрэмдсэн. Ингэж яваад цагдаа нарт баригдсан бөгөөд тухайн үед үндсэрхэг үзэлтэй гэх бүлгэмийн гишүүний үнэмлэх гарч ирсэн байдаг. Тодруулбал, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүн О.Сайнбаяр 5.2 сая төгрөг бэлнээр авч явсан нь илэрсэн. Гэх мэтчилэн иймэрхүү дээрмийн хэрэг байсхийгээд л гардаг болсон. Хас тэмдэг зүүж, өөрсдийгөө үндсэрхэг үзэлтнүүд хэмээн цоллодог залуус өнөөдөр монгол иргэдээ мөлжихөөр шийдсэн бололтой. Тэд уул уурхай, бизнес эрхлэгчдийг дарамталж, шантааж хийж мөнгө олж, олсон мөнгөөрөө наргиж цэнгэхээс өөр зүйл хийдэггүй гэдэг ч үнэний ортой. Элдэв хэл аманд орооцолдох нь ч элбэг. Гадны компаниудыг дарамталж хэдэн төгрөг цохидог байсан төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхний бай нь дотоодын компани, бизнесмэнүүд, иргэд болж хувирчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол дээрх хөдөлгөөн, бүлгэмийнхэн ихэнхдээ жижиг аж ахуйн нэгж, компаниудыг дээрэлхэж, сүрдүүлдэг байна. Учир нь хоолоо олж идэх нэг хувилбар нь том компанийн гар хөл болдогтой холбоотой аж.
“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Хөх Монгол”, “Ногоон хас” зэрэг төрийн бус байгууллагын 20 орчим хүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
А.АМАР
Zochin · 2016/11/05
Eceg hun huugee yamar ch ued umuurdug shig bid tedniigee umuurch haacailah estoi
Худ худ тэнэг хумуус бна бна · 2016/11/03
Зфв цээжээ дэлсмээр юм эхлээд толгойндоо юм хийчээд дараа на улс орон гэж ярьдаа
Chi haashaa yum · 2016/11/03
Nadad bol ter undserheg geed bgaa zaluus taalagddguu chi ene setguulchiig surduuleed bgaa yum yum uu ene uls orond ene hudlaa unen buleglel shig yum hereggui neg torliin mafi bna shde ene chin
Зочин · 2016/11/03
hytad solongos gadniihaniig tgj dawraahgui shu !!! Ene bol bidnii gazar nutag !!!
Би · 2016/11/03
Амар гэж хүн нэрээ бичсэн нь саашаалтай. Энэ нийтлэлд хэт нэг талыг барьсан хэтэрхий явцуу бичсэн байна. Харагдах өнцөг нь БНХАУ-ын иргэдтэй нийлж бизнес хийдэг, тэр дундаа уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн талыг барьж бичсэн гэж харагдаж байна. Хэд хэдэн хэрэг, хэд хэдэн ТББ-д болсон зүйсийг, хэдэн жилийн өмнөхийг сөхөж чүү ай л нийлүүлж энэ залуусыг харлуулахад чадан яадан хүргэж байна. Анх ийм залуус гарч ирэхдээ их буруу зодох нүдэх л тухай боддог байсан бол одоо бүх үйл ажиллагаагаа баримтжуулж хуулийн дагуу явуулдаг болсон байх шиг байсан. Учир нь БНХАУ-ын иргэд Монголд үйл ажиллагаа явуулж л байгаа бол монголын нэг мөнгөжүү хүмүүстэй холбоотой байх нь зайлшгүй бөгөөд шүүх цагдаагийн асуудал баталтгаатай үүсдэг. Тиймээс ингэж дээрэмдэх нь байтугай эцээхэн гар хүрч бараг чадахгүй байгаа байх. Дээр нь өөрсдөө зардал мөнгөө гаргаж хараалган, зүхүүлэн, ад үзэгдэн үзэл бодолдоо тууштай байгаа нь сайхан санагддаг. Ганц нэг хүний асуудлаар тухайн залуусын нэгдлийг зохион байгуулалттай хийсэн гэж гүтгэж болохгүй. Амар гэж хүний өмгөөлөөд байгаа талыг хамгаалах - шүүх, цагдаа, төрийн өндөр албан тушаалтан, баян эрхмүүд гээд тоо томшгүй хамгаалалт бий. Харин энэ залууст ямар ч хамгаалалт байхгүй. Саяхан энэ залуусын нэг нь 4 цаг тамлуулаад шилбэнийхээ ясанд тохой хэрийн төмөр суулгуулсан байхад шүүхээс өвчнийг нь хөнгөн гэж үзсэн байх жишээтэй. Бид энэ залууст баярлах ёстой. Хуулийн хүрээгүй газар өөрсдийн зардлаар, өөрсдийгөө эрсдэлд оруулаад. өөрт ямар ч ашиггүй зүйлд эх орныхоо л төлөө энэ залуус хүрч очиж байгаа. Эцэст нь хэлэхэд бүгдийг нь мэдэхгүй юм гэхдээ хэрэв эх оронч үзэлтэй нэгдсэн залуус бол мөн одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бол хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. Ийм төртэй байгаа нөхцөлд энэ залуус хууль зөрчүүл шоронд харин эсрэг тал нь хууль зөрчвөл үйл ажиллагаа нь улам өргөжнө гэдэгт итгэлтэй байдаг.
зочин · 2016/11/03
Yu xutsaad bgaa malnuud we negen tsagt ulsiinxaa xamag saichuudiig ene muusai xytaduudad aluulchaad mongo awax zodoj deeremdex ni bitgii xel alchixsan baisanch chimeegvi baix estoi ym bishvvv
zolbinguud · 2016/11/03
Beejin,SHinjeeravdan nar nodnin ji and yu-g Bayanhongoriin 3-n bulagt ochij reketlej mungu alt avch bsan shtee
Зочин · 2016/11/03
хууль бусаар ажиллах смтой юм уу,тэр гадны нөхдүүд,ажиллахыг нь дэмжээд байгаа юм уу,тэнэг төр нь
Зочин · 2016/11/03
Дорноговьд ХЯТАДУУД МОНголчуудыг ковшоор мөргөж алаад байхад НЭГ Ч САЙТАД ЭНЭ ТАЛААР АЛГА.
Зочин · 2016/11/03
TOR NI GADNIIXANTAI XYIWALDAJ BAIGAA YUM CHINI.YADAG YUM EDGEER ZALYYSIIG DEMJIJ BNA.GOL NI OPPSHORCHIIG.MYYSAIN XYJAA NARIIG DARAMTLAX XEREGTEI
Зочин Эр хүн · 2016/11/02
Монголчууд минь эдгээр залуусыг дэмжих хэрэгтэй. Хужаа нарыг эх нутагаасаа хөөх нь зөв. Хужаа нарыг өмөөрөөд монгол залуусаа доош нь хийж байгаа хууль хяналтын зарим хүмүүс улс төрчдийг удам судараар нь нэрлэж олон түмэнд танилцуулж байгаач.
үнэн · 2016/11/02
Ард түмний мөнгийг хулгайлж оффошорт чихэж байгаа луйварчидаа ингэж бичээж
ss · 2016/11/02
hujaa shaar booluudiig alah heregtei nuugdaj bgaa hujaa bur
ghh · 2016/11/02
Gojignuudiig bsifag gazar mi bailgsjgui yu
Зочин · 2016/11/02
үндэстнээ гэх сэтгэл байгаа нь сайхан. гэхдээ хулгайн аргаар лав бишээ. олон монгол залуучууд минь хулгайч болж байгаад харамсалтай
Зочин · 2016/11/02
Ugaasaa ene deer bhan hujaa deeremdsen ene ter gej bichsen bna omgoolood bga yumuu hashaa yum hujaa ymar Mongol uu alsan er ni bagadan shuu
эээээ · 2016/11/02
байх ёстой хүмүүс хуулийн дагуу шийдэж чадахгүй юм гэж байдаг даа тэрыг чинь энэ нөхдүүд шийдээд өгдөгий
Зочин · 2016/11/02
IIM YMNUUDIIIG DARUI TASLAN ZOGSOOH HEREGTEI
kara · 2016/11/02
Гэхдээ сайныг нь ярихгүй юм даа тэр хөдөлгөөн дунд нь хэдэн тэнэг физта орчихоод л дээрэм тонуул хийж байгаа тэрнээс бүгд ийм хүмүүс биш шүү дээ олон ч лецинз хамгаалж байсан хэрэгтэй газраа хэрэгтэй хүмүүс юм шүү
kara · 2016/11/02
ер нь бол дээрэмдэхгүйгээр байнга дарамт үзүүлж байх нь зөв гадныхан хууль дүрэм зөрчөөд байхад нь хуулийнхан давраагаад байдаг бол бас дарах өөр хүн байдаг юм шүү гэж харуулж байх ёстой
Зочин · 2016/11/02
Ingej ch amidrah gej... saihan zaluuchuudiig daguulaad yavdiin b.a lee. Ter zaluuchuud ni yu ch hiihgui bj bgaad mungutei bolchino gesen amar hyalbar bodoltoi. Tsagaa tulbal nuh ruu tulguulehee medehgui l yavaa daa zailuul. ternii orond neg saihan ajil olj hiigeed ur shimiig ni hurteed terendee uramshaad saihan amidarch uzeesei
Амьсгаа нар · 2016/11/02
Goe helsen
Амьсгаа нар · 2016/11/02
Эх оронч ч гэх шиг өөрсдөө хужаагийн эрлийзүүд ш дээ. Хятад гуанзнаас 20 мянган төгрөг гуйсан арчаагаа алдсан өлөн гөлөгнүүд
Jinhen mongol · 2016/11/02
Huts horvoogiin hog shavhruu eh ornii ner gutaana olon boosnuud mini. Ajil hodolmoroor hiij naad olon hodoodoo tejee oyunii turaaluudaa
Зочин · 2016/11/02
Yaadgiin hogiin hujaa solongosiig bnga deeremdej bai daramtand blga ter togloomchidiig deeremddeg zaluuchuudiin ch bas zuv ar ger amidralaa suitgej bgaa nuhduudiig tegej hashraasan ni bolj
зочин · 2016/11/02
чадаж байвал мөнгө авахл хэрэгтэй