08.00 цагт ХУД-ийн Алтай хотхонд байрлах Гамшигтай тэмцэх сургалтын төвд Нийслэлийн онцгой комисс хуралдана.

10.00 цагт УДБЭТ-т "Эх хэлний цахим хөгжил-2016" анхдугаар чуулган болно

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Монгол сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт АН-ын байранд тус намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Монгол-Солонгосын усны салбарын бодлого, хамтын ажиллагаа” семинар “Blue Sky” зочид буудлын Crystal танхимд болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

12.00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олимп болон Паралимпаас медаль авсан тамирчдад Засгийн газрын шагнал гардуулна.