Улаанбаатар хотын автомашин эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр зогсоол гэдэг том асуудал болсон. Гайгүй нэг зогсоол олоод тавихаар хаагаад тавих тохиолдол бий. Зарим нэг нь дугаараа үлдээнэ, харин зарим нэг нь үгүй.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 иргэдэд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ таны тээврийн хэрэгслийн гарцыг хаагаад зогссон байвал та энэ дугаарт залгаж улсын дугаараар нь шүүлгэж, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдож болно.

Лавлах утас өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллах бөгөөд минутын төлбөр нь 550 төгрөг. Гэхдээ Замын цагдаагийн алба тээврийн хэрэгсэл эзэмшигчийн холбоо барих утасны дугаарыг лавлах утсаар дамжуулан бусдад өгөхгүй аж.