Францын аварга “Монпелье” багийн ахлагч Мапу Янга-Мбива Английн Премьер лигт тоглохоор боллоо. Тэр “Ньюкасл Юнайтед” багтай таван жил зургаан сарын гэрээ байгуулжээ. Янга-Мбива 13 дугаартай өмсгөл өмсөх бөгөөд ирэх долоо хоногт “Астон Вилла” багийн эсрэг тоглох боломжтой. Мапу Янга-Мбива Төв Африкийн Бүгд Найрамдах улсад төрсөн боловч Францын иргэн болжээ. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог 24 настай энэ залуу “Монпелье” багийн төлөө 186 тоглолтод 4 гоол оруулсан байна. 
 
Г.Ганбаяр