Цаг агаар хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас замын нөхцөл байдал муудаж Эрдэнэт, Хөвсгөлийн чиглэлийн замыг түр хугацаагаар хаасан тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тиймээс зорчигч, тээвэрчид та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан ажлаа зохицуулаарай. Цас их хэмжээгээр орж, авто замуудад халтиргаа, гулгаа үүссэн ийм үед жолооч та аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөндөө оролцохдоо автомашиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар солиорой.