Цэвэрлэх байгууламжийн асуудалд битгий улс төржөөсэй
2016/11/08
Цэвэрлэх байгууламжийн өнөөдрийн байдал маш хүнд байна. Японоос тусламж авч шинэ цэвэрлэх байгууламж барих төлөвлөгөө бий. Гэхдээ хэзээ?
Яг одоогийн байдлаар цэвэрлэх байгууламж хэзээ мөдгүй үүдээ хаахад бэлэн байна. Хотын баруун хэсэгт байрлах энэ байгууламж хавьцаа айл байхад ч хүндрэлтэй. Таван шар, Орбит, Нэгдүгээр хороолол, Нисэх, Био зэрэг айлуудад үнэр нь байнга үнэртэж байдаг ба салхи эргэхийн төдийд хойшоо Баянхошуу, Баруун салаа, Толгойтод үнэртэх нь энүүхэнд.
Нэг л өглөө ОО –хоо усыг татаад ч доошоо гүйхгүй болсон байвал яах вэ? Селесерь дуудаж хэрэндээ л "өвчигнөнө”. Гэтэл селесерийн мэдэх асуудал биш улсын хэмжээний асуудал үүссэн байгааг иргэд мэдэхгүй л өнгөрнө.
Дэлхийн стандарт ярих дуртай манай удирдлагууд хамгийн ойр тулгараад байгаа энэ асуудлаа дэлхийн стандартандаа нийцсэн болгож шинэчилбэл яасан юм бэ? Хятадын ч бай Японы ч бай аль нэг улсынх нь тусламжийг авч хотын хамгийн том асуудал болсон цэвэрлэх байгууламжаа шинэчлэх ажлаа хийсэн шиг хийгүй бол нэг ч засгийн газрын нүүр үзэх "тэнхэл алга хөөрхий”. Ямар ч нам төр барьсан байсан заавал хийгдэх учиртай, улс төржихгүй байх ёстой зүйл гэж бас байх юмаа. Тиймээс нийслэл хотын иргэдийн төв тухтай амьдралын төлөө хуучирсан цэвэрлэх байгууламжаасаа салж шинэ байгууламж барих ажлыг ард түмний сонголт хэмээн ойлгож ажлаа эхлүүлье. Цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй элдэв халдварт өвчин гарах нөхцөл байдал үүсээгүй байгаа дээр нь шинэчлэн байгуулая төрийн удирдлагуудаа.
Үндэстэн агентлаг