2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СХД-ийн нутаг Орбитын 66-р гудамжинд амины H.Accent автомашины жолооч М нь явган зорчигч Б нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Чингэлтэйн замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан явган зорчигч О-г мөргөж гэмтээсэн.

Цаг агаарын мэдээллээс харахад маргаашаас буюу 11 дүгээр сарын 09, 10, 11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын  нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгч байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй жолооч,  иргэд та бүхэн  хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулах, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зэрэгцээ авто машиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж аюулгүй байдлыг хангаж  анхаарал болгоомжтой дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцоорой. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өгч буй цаг агаарын болон урьдчилан сэргийлэх мэдээнд ач холбогдол өгөх,  цаг агаарын  нөхцөл байдал хүндэрсэн, зам даваа  хаагдсан үед орон нутгийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.