Нийслэлийн  Сонгино Хайрхан дүүргийн 62-р сургууль 1975 он байгуулагдан өдийг хүрсэн сургууль. Тус сургуульд одоо 3000 гаруй сурагч хичээллэн 160 гаруй багштай үйл ажиллагаа явуулдаг. 

Сургуулийн барилга 920 хүүхдийн хүчин чадалтай гурван давхар барилгатай бөгөөд сургуулийн урд хэсэгт мөн өргөтгөл барин бага ангийн сурагчид хичээллэх болсон. Гэсэн хэдий ч тус сургуулийн суралцагчдын тоо хүчин чадлаа дийлэхээ байжээ. 

 

Бага ангийн зөвхөн нэг анги л гэхэд 30 гаруй сурагчтай хичээллэдэг. Сурагчдын тоо ачаалалаас хэтэрсэн учир бага ангийн сурагчдын хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт орж,  энэ нь эцэг эхчүүдийг бухимдуулсан зүйлийн нэг болж байна.

Түүнчлэн сургуулийн сурах орчин анги танхим гээд нөхцөл байдал эрс муудаад байгаа.  Жишээлбэл бага ангийн сурагч өдөр 16:00 цагаас эхлээд орой 19:45  цаг хүртэл сурдаг. Энэ мэт зүйлээс болж бага ангийн сурагчид өвлийн цагт шөнийн амьдралтай болсон гэж хэлж болохоор. Үргэлж л харанхуй орчинд хичээлээ тарах багачуудад энэ нь тийм ч таатай зүйл биш л болов уу БОЛОВСРОЛЫН САЙД аа.