Хуулийг няц дарсан “Нийслэл дэлгэц”
2016/11/12
Монгол Улсын хууль гууль болсон уу. Өнөөдөр мөнгөний өмнө сөхөрдөг хууль, цаасан дээр хараар буусан шигтгээ үгс болон замхарсаар байгаа нь харамсалтай.
2013 оны Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр гадна байрлах зар сурталчилгааны байгууламжийн дагаж мөрдөх журам нэртэй сүртэй ухуулах хуудас өнөөдөр нийслэлийн засаг дарга болоод эрх мэдэлтнүүдийн мартсан ухамсраас нэгэнт арчигдсан бололтой.
Учир нь нэгэн том сурталчилгааны дэлгэц нь самбар Сүхбаатарын талбайн урд хэсэгт данхайх боллоо. Түүнчлэн энэ дэлгэц нь жолоочийн анхаарыг татахуйц дуу чимээтэй аж. Анхаарал сарниснаас үүдэлтэй авто тээврийн осол гарвал хэн хариуцлага хүлээх үү.
Сураг сонсоход уг дэлгэцийг “Нийслэл дэлгэц” компанийн өмч бололтой. Гэтэл өнөө журамлаад л, хуульчлаад байсан хуулийг ёстой хэмх дарсан сүртэй аж.
Өвөл сэрүүний улиралд замын халтиргаа гулгаа ихэсч байгаа өнөө үед хууль дүрмээс дээгүүр заларсан энэхүү том дэлгэж хаанаас хэний зөвшөөрлөөр бий болчихов гэсэн асуулт гарна. Гэтэл Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын 2,1-т зааснаар Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас Зүүн 4 зам/ зар сурталчилгаа байрлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчлөө. Мөн замын уулзвар болон зам дагуу үзэгдэх орчин болон жолоочийн анхаарал сэрэмжийг сарниулах аливаа зар сурталчигааг байршуулахыг хориглоно гэсэн зүйл заалтуудыг зөрчөөд байгаа юм.
Гэтэл Улаанбаатар хотын мээр С.Батболд болон Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан гэх өнөөгийн удирдлагууд харин энэ талаар таг дуугүй байгаа нь хачирхалтай. Ёстой л хуулийг зөрчих гэж баталдаг юм гэдгийн үлгэрээр өнөөгийн нийгэмд мөнгө олж л байвал хуулийг гууль болгосоор байх уу. Хотын МЭЭР С.Батболд оо!?
Эх сурвалж: FACT.MN
ЧОЙ
Зочин · 2016/11/13
Gadaa bgaa TV baitugai mashindaTV uzdeg bolson shdee utgagui um yrij bhiin