Төгс төгөлдөр болох гэж хүн бүхэн л зүтгэдэг. Энэ л сайхан гэсэн нэгэн хэвшмэл ойлголт бий. 90*60*90 байж жинхэнэ эмэгтэй хүн болж байгаа мэтээр, шөвгөр эрүү, том нүд, шонтгор хамар, туранхай бие, нарийн бэлхүүс, том хөхөнд татагддаггүй эр хүн битгий хэл эм хүн ч байхгүй. Тэгэхээр үүнийг хүн төрөлхтний “олсон” хамгийн “төгс” байдал гэж ойлгодог байх.

3366ddee99658103f543fc9cd51fda86original

Дэлхий дээрх эмэгтэй хүний гоо сайхны энэ их хэмжээр дундуур эрчүүд ихээхэн орж ирэх болсон. Хүйсээ солиулах, эмэгтэй болж төрөөгүйдээ гутрах, жинхэнэ эмэгтэй болох гэж зүтгэх хандлага манай улсад ч нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Одоогийн эрчүүдийн өмд нь нарийсаад, үс нь урт болоод, сэтгэлээр унамтгай, асуудалд шантрамтгай, өөрөө төвтэй, элдэв ааш аягтай, бие биенээ дагах гэсэн хандлагатай, нүүрээ будамтгай, эротик шинжрүү ихээхэн орж байгаа нь хэдэн жилийн дараа хүйсээ солиулна гэх “шинэ давалгааг /үеийг/“  бий болгохвийдээ.

“Сэтгэл санаа” гэдэг ганцхан утгын дор элдэв бэрхшээл тоочин гүйж, амьдралын бэрхэд санаанд нь хүрэхгүй үйл бүхэнд гомдоллох болж. Эрчүүд ийм байхаар эмэгтэй хүн яах билээ. Байгалаасаа эмэгтэй хүн эр хүнд халамжлуулж, хүүхэд гаргаж, удам угсааг залгах үүрэгтэй л төрсөн. Гэтэл одоогийн Монгол хүүхнүүд амьдралаа тэр чигт нь нэмээд нөхрөө үүрээд явж байна.

Хүүхнүүд хүчирхэгжиж, эрчүүдийгээ “голох” хандлагатай цаг үе тулан ирж. Харин Монгол хүүхнүүд харийн эртэй суух нь элбэгшиж байна. Монгол эмэгтэйчүүдийг ажилсаг, нөхөрсөг, гүргэр, үнэнч, цэвэр цустай хэмээн харийнхан ихээр үнэлж “тоож” байхад Монгол эрчүүд нь Монгол эмэгтэйчүүд л болохгүй байгаа мэтээр “өөнтөгчилж” байна. Гоо сайхны хэмжүүрт таарахгүй, эхнэр хүн байхад тохирохгүй мэтээр эхнэрээ голон, салж орхидог эрчүүд харийн хүнтэй суугаад сэтгэл дүүрэн сайхан амьдраад ирэхээр нь элдэвээр  хэлж “харамсдаг” жишээ олон байна. Нэгэнт харийн бэр болсон эмэгтэй иргэншлээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрч орхино. Манай эрчүүдэд сэтгэлийн тэнхээ дутаж байхад эмэгтэйчүүд үүнд нь буруугүй. Тэднийг сэрж сэхээртэл хүлээж ч чадахгүй байх.

Салж л байдаг хань гээд хүүхдээрээ золиос хийх олон залуусийн сэтгэлгээг хэн өөрчлөх вэ?

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22