Цагаан сар дөхөөд ирэхээр зурхайчид хэдэн сарын хэдний өдөр золгох ёстой дээрээ маргадаг болоод удаж байна.

Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, монгол төрийн сонгодог зурхай учир үүнийг баримтлах ёстой гэж Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай үзэж байна.

Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлан нийтэд сонордуулсан юм. Тэрээр “Монголчууд бид ирэх жил цагаан сараа нэгдүгээр сарын 28-д тэмдэглэх ёстой хэмээлээ . Харин Төгс буянт зурхайнхан буюу зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй нөхөд хоёрдугаар сарын 28-д шинэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

О.ӨНӨР