Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “шонхор цэнгүүлэх ёслол”-ыг хийлээ. Цагдаагийн байгууллагын бэлэгдэл шонхор шувууг цэнгүүлэх ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах цагдаагийн хүндэтгэлийн цогцолборт болж Монголын Шувуулахуйн холбооноос шонхор шувууг байгальд нь тавих ажиллагаа боллоо.

Хэнтий аймгийн нутгаас хүнд бэрдэлтэйгээр олдсон шонхор шувууг хоёр сар эмчилж, эдгээсний дараа ийнхүү суллан нисгэж байгаа аж. Шонхор цэнгүүлэх ёслолд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаатар, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Мөнхбат болон нийт бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үлээвэр найрал хөгжимчид оролцлоо.