“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг.

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн

Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.  

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна.   

Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Он тус бүрээр үзүүлбэл:

Он

Зам тээврийн осолд өртсөн хүн

ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ

Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн

Нас барсан хүн

Гэмтсэн хүн

Улс

хот

улс

хот

улс

хот

улс

хот

10

2010

4368

3805

1253

691

320

127

933

564

11

2011

6145

5415

1527

725

434

103

1093

622

12

2012

6440

5716

1619

757

541

148

1078

609

13

2013

7669

6807

1842

875

560

149

1282

726

14

2014

7052

5955

2114

900

654

174

1460

726

15

2015

6391

5015

1811

1066

429

317

1382

749

16

2016 оны эхний 10 сар

5111

3886

1419

685

418

75

1081

610

Нийт:

43176

36599

11585

5699

3276

1093

8309

4606

 

  Зөвхөн 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1081 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс 48 хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 2%-ийг, 199 хүүхэд гэмтсэн нь нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.

Явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд уг өдрийг тэмдэглэн явуулах гэж байгааг иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор  нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусуудын урд талд банер хадаж хотын хөдөлгөөнд оролцуулах, кинотеатруудаар кино эхлэхийн өмнө  осол хэргээс урьдчилан сэргийлэх утгатай шторк, сэрэмжлүүлгийг дэлгэцээр үзүүлэх, ноцтой осол, хэргийг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр  гаргах, шторк сэрэмжлүүлгийг LED дэлгэцээр гаргах,  зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэн  Гандантэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулах, зул өргөх, хохирсон иргэдийн төлөөлөл, ослын үр дагаврыг арилгахад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, “Автомашины цуваа” явуулах, “Хэвлэлийн хурал” хийж иргэд олон нийтэд мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.  

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөж хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалцгаая.