Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагт Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр /Офицеруудын ордны урд/-ны 4 давхрын 410 тоот зохион байгуулахаар боллоо. Тус өдөрлөгөөр Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, түүний үр дүнг олон нийтэд танилцуулан сурталчлах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдний судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнгээс танилцуулах юм. Түүнчлэн урьд өмнө дэлгэгдэж байгаагүй археологийн малтлагаар илрүүлсэн шинэ олдворуудын үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм. Мөн энэ үеэр номын үзэсгэлэн худалдаа явагдана.